8o
Улаанбаатар хот
mobile menu

Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

2016-12-12 17:26:00

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр самар түүж яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үзэгдэх орчин хязгаарлагдсан гэх шалтгаанаар түр зогссон байсныг үргэлжилүүлэн хайж эхэлжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт харьяалагдах Баянцагаан багийн, Баруун моностой гэдэг газар самар түүж байсан иргэн Г өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс хойш сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 2-нд ар гэрийнхнээс нь ирсэн байна.

Энэ өдрөөс хойш тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, нэг автомашин, орон нутгийн таван иргэн, ар гэрийн хоёр  иргэн, нийт 13 хүн, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Тогоот уулын орчимд зохион байгуулж энэ сарын 9-ний өдөр явганаар 11 км эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрэн хайх ажиллагаа өнөөдөр ч үргэлжилсээр байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment