Энэ сарын 11-нд буюу өчигдөр 09:58 минутанд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 32 байранд гал гарсан дуудлага иржээ.Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 63 дүгээр ангийн Т.Мөнхтөр ахлагчтай дөрөвдүгээр салааны бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг унтраан, утаанд хордож угаартсан иргэдэд анхны тусламж үзүүлж, Яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ.Аврах анги 20 минутанд галыг бүрэн унтрааж, 50 иргэнийг галын аюулаас аварсан байна.
Галын аюулаас 50 иргэнийг аварчээ
2016-12-13 08:22:01