8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлууд

2016-12-13 08:37:31

09:00-12:00 цагт: Монгол Улсын ойн тооллогын тайланг Засгийн газарт хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ “Шангрилла” зочид буудлын “Улаанбаатар” танхимд болно.

09:00 цагт: "Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, арга хэмжээг боловсронгуй болгох нь" хэлэлцүүлэг  Чингис зочид буудлын 3 давхарын хурлын зааланд болно. Уг хэлэлцүүлгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хууль тогтоомжийн өнөөгийн байдал болон цаашдын зорилтуудын талаар хэлэлцэнэ.

10:00-14:00 цагт: Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум, Хүний эрхийн ТББ-уудын Форумтай хамтран НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн эдийн засаг, нийгэм, соёлын эрх, хөгжих эрх, хүрээлэн буй орчны эрхийн асуудлаарх зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болно.

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Баянзүрх дүүргийн 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүн болон Улаанбаатар хотын дарга бөгөөд нийслэлийн Засаг дарга С.Батболдын хууль бус үйлдлийн талаар тус дүүргийн ИТХ-аас мэдээлэл хийнэ.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
 

  • 11:00 цагт: Боловсрол улс төрөөс ангид байх ёстой. Их дээд боловсролын хуулинд оруулсан өөрчлөлтийн талаар Их дээд сургуулийн төлөөллүүд мэдээлэл хийнэ.
  • 11:30 цагт: Хувиараа түц эрхлэгчдийн холбооноос эрх нь зөрчигдөж байгаа талаар мэдээлнэ.


15:00 цагт: Монгол, Оросын Засгийн Газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан Төрийн ордны Б танхимд болно.

16:00 цагт: БОАЖЯ-с “Эрдэмтдээ сонсъё” сэдэвт цуврал уулзалтын Аялал жуулчлалын салбарын эрдэмтэн, судлаачидтай хийх уулзалт БОАЖЯ-ны Хаан танхимд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment