8o
Улаанбаатар хот
mobile menu

Галт зэвсгийн бүртгэл энэ сарын 20-нд дуусна

2016-12-13 10:02:06

Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу жил бүр явуулдаг галт зэвсэг эзэмшигч, өмчлөгч иргэн, аж ахуй нэгжид бүртгэлтэй галт зэвсгийн тооллого энэ сарын 20-нд дуусах юм.

Энэхүү тооллого өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхэлсэн бөгөөд тооллогын ажил нийслэлд 52 орчим хувьтай явж байгаа аж.

Улаанбаатар хотод 13 мянга орчим галт зэвсэг бүртгэлтэй байгаа бөгөөд Галт зэвсгийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор ЦЕГ-аас Галт зэвсгийн нэгдсэн сан ашиглалтад оруулжээ. Энэхүү санд галт зэвсгийн төрөл, марк, дугаарыг тодорхойлсон зургийг оруулж байгаа аж.

Ингэхдээ иргэд галт зэвсгээ биетээр нь, эзэмшигчийн гэрчилгээний хамт авчрах хэрэгтэй бол хуулийн этгээд байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, эзэмшигчийн гэрчилгээгээ авч очиход болох юм байна. Галт зэвсгээ зориулалтын саванд хийн, замгийг түгжиж, гохны түгжээ хэрэглэж, аюулгүй байдлаа ханган цагдаагийн байгууллагад авч очих хэрэгтэй гэнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл