8o
Улаанбаатар хот
mobile menu

40 орчим настай эрэгтэй хүний цогцос олджээ

2016-12-13 10:17:00

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны баруун талд дулааны шугамын худагт 40 орчим настай эрэгтэй нас баржээ. Энэ талаар дуудлагыг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах жижүүр дэд хурандаа Э өгснийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11:42 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтайгаар ажиллаж, овог нэр, гэрийн хаяг тодорхойгүй, 40 орчим настай эрэгтэй нас барсан байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
guest
Энэ улс ,төр, засаг , хороонд эзэн гэж байдаг бол эдгээр траншейны нүхнүүдийг таглаач ээ, эзэнгүй хот уу, ХОТЫН ДАРГАА энэ дүүрэг, хороодын засаг дарга нараа ажиллуулаач ээ, ....
2016/12/13 202.9.41.207
guest
БЗД 4 хорооны нутаг Жуковын хөшөөний ар талын явган хүний зам дагуу 2 траншейны нүх , мөн өнөө өглөө БЗД 4 хорооны 11 байрны ард явган хүний зам дагуу халуун устай траншейны нүх онгорхой байна ,
2016/12/13 202.9.41.207