8o
Улаанбаатар хот
mobile menu

Амиа алдсан охины дасгалжуулагч нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

2015-12-18 10:29:00

Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд өнгөрсөн гуравдугаар сарын 06-ны өдөр жудо бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан тус аймгийн Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн зургадугаар ангийн сурагч Г нь жингээ хасахаар 10 кг жинтэй матрасан дор орж, гурван хүүхдээр дээрээсээ даруулж хэвтсэний улмаас ухаан алдаж нар барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл амиа алдсан охины дасгалжуулагч нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хэргийг аймгийн прокурорын газраас хянаад, матрас дээрээс дарсан 15 настай Ө, П нарыг эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй үндэслэлээр үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин дасгалжуулагч багш  нарт яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шилжүүлжээ.

Шүүхээс хэргийг хянаад дасгалжуулагч М-ийг албан үүрэгтээ хайнга хандаж бусдад хүнд хор уршиг учруулсан, бусдыг болгоомжгүй алсан гэмт буруутайд тус тус тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
teneg alyyrching urshuuchij bgmyy hynii ami shyy dee.
2016/02/10 103.17.108.42
Irgen
Bydyyn barag yanadaa.
2015/12/18 103.17.108.42