8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзандан: АН-ын даргад нэр дэвших бол урьдчилж 250 саяыг тушаана

2016-12-13 12:47:00

АН-ын  даргын их сунгаа эхэлж, сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлж бүртгэж эхэлсэн. VI их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргын сонгуульд Ардчилсан намын даргын сонгуулийн хорооноос баталсан журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлэн нэр дэвших эрхтэй. Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны 1 дүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг 1 дүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явагдана. АН-ын даргад нэр дэвших хүн урьдчилсан байдлаар мөнгө тушаах ёстой аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан "АН-ын даргад нэр дэвших бол урьдчилж 250 саяыг тушаах юм байна. Зардлын 10 хувь" хэмээн жиргэсэн байна. 


Одоогоор найман хүн тус намын даргад өрсөлдөхөө мэдэгдээд байгаа аж.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Dingo
Хөрөнгө хогшил муутай жирийн гишүүн дэвшиж болохгүй яацан нам гэхээрээ имй байдын, энэ тушаасан мөнгөө эргүүлж олж авах гэж наадуул чинь өнөө л хороо найруулаад эхлэнэ дээ. Юуных нь ардчилал байхав дэ
2016/12/13 202.131.226.194