8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг өнөөдрөөс албадан нүүлгэж эхэллээ

2016-12-13 13:18:00

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албан нүүлгэж, газар чөлөөлөх тухай мэдэгдэл гаргасан байна. Үүнтэй холбогдуулан ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Нийслэлд нийт 1000 гаруй ТҮЦ байдаг аж. Тэдний 757 нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Тиймээс өнөөдрөөс зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэх ажиллагаа эхэлж байгаа юм байна. ТҮЦ эрхлэгч иргэд холбогдох байгууллагуудад хамтран ажиллах саналаа хүргүүлсэн ч тодорхой хариу өгөхгүй байгаа учраас ийнхүү шаардлага хүргүүлж байгаа гэсэн юм. Шаардлагад, зөвшөөрөлтэй гэгдэх ТҮЦ-үүдэд ашиг сонирхлын зөрчил бий эсэхийг тогтоох буюу зөвшөөрлийг ямар журмаар олгож байгааг шалгах, шинээр ТҮЦ эрхлэх зөвшөөрөл авч байгаа иргэдийн материалыг зөвхөн ТҮЦ эрхлэгчдийн холбоогоор дамжуулах, олон жил ТҮЦ эрхэлж байгаа иргэдэд зөвшөөрлийг нь олгох, олон ТҮЦ-тэй иргэдийн зарим зөвшөөрлийг цуцлах, автобусны буудал тус бүр дээр нийслэлийн өнгө төрхөнд тохирохуйц хоёр ТҮЦ байршуулах зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм байна. Нэг ТҮЦ эрхлэгчийн цаана нэг өрх айл, олон ажлын байр байдаг учраас энэ асуудлыг шийдвэрлэхэд ТҮЦ эрхэлж байгаа иргэдийн шаардлага, саналыг хүндэтгэхийг холбогдох албаныханд санууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл