Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 32 байранд энэ сарын 11-нд гал гарсан дуудлага ирсэн байна. Дуудлага өглөөний 09:58 минутад ирсэн бөгөөд эл дагуу Гал түймэр унтраах 63 дүгээр ангийн дөрөвдүгээр салааны бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг унтраан, утаанд хордож угаартсан иргэдэд анхны тусламж үзүүлжээ.
Мөн яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн байна. Аврах анги 20 минутанд галыг бүрэн унтрааж, 50 иргэний амийг галын аюулаас аварсан байна.