8o
Улаанбаатар хот
mobile menu

Үхрийн мах 300 төгрөгөөр хямдарлаа

2016-12-13 16:36:05

Үндэсний Статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4110 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5270 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.5 хувиар буюу 305 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 0.6 хувиар буюу 40 төгрөгөөр өссөн байна.

Өмнөх хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.5 хувиар буюу 250 төгрөгөөр өсч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөгөөр худалдаалж байна. Энэ сарын эхний долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment