8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжлийн банкны асуудлыг хойшлууллаа

2016-12-13 17:34:00

УИХ-ын Хууль зүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр 14.00 цагт зарлагдсан байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйн улмаас хойшиллоо. Хамтарсан байнгын хорооны хуралдаанд хамгийн багадаа 19 гишүүн ирж ирцээ бүртгүүлснээр эхлэх ёстой юм. Тус хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн байсан шалгалтын дүнг хэлэлцэхээр төлөвлөөд байв.

Онцлоход, Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хамтарсан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал хоёр долоо хоногийн өмнө орж ирсэн. Энэ үед нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан, улмаар завсарлагын хугацаа дахин үргэлжилж, энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн ч гишүүдийн ирцээс шалтгаалж дахин хойшиллоо.

Засгийн газраас байгуулагдан ажилласан ажлын хэсэг Хөгжлийн банкнаас 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн гэж мэдээлсэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн даваа гаригт энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Ардчилсан нам Чингис бондыг олон улсын зах зээлээс босгосны хүчинд эдийн засгийн хямралыг даван туулсан. Мөн бондын эх үүсвэрээр олон аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, авто замууд олноор баригдаж, бодитой хөрөнгө оруулалт хийгдсэн” гэж онцолсон юм.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ШИНЭ ОН
БОЛЬЁ ОО
2016/12/13 139.5.216.208