8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэд 500-900 мянган төгрөгийн дундаж цалин авч байна

2016-12-13 18:01:40


Улс орны нийгэм эдийн засгийн байдлыг өмнөх он, сарынхтай харьцуулан гаргадаг Үндэсний статистикийн хорооны энэ оны арваннэгдүгээр сарын мэдээлэл гарчээ.

ҮСХ-ны мэдээллээс үзвэл, аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллагад ажиллаж байгаа 580 мянга гаруй ажиллагсдын ихэнх буюу 45.5 хувь нь 500-900 мянган төгрөгийн дундаж цалин авч байна. Харин уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсад сардаа дунджаар 2.0 сая орчим төгрөгийн цалин авч байгаа нь хамгийн өндөрт тооцогдож байна. Гэвч нийт ажиллагсдын 15.4 хувь нь 300 мянгаас доош төгрөгийн цалинтай байгаа нь тийм ч таатай үзүүлэлт биш юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл