8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францыг зорилоо

2015-11-16 18:19:00

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар тус улсад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-нд албан ёсны айлчлал хийхэээр өнөөдөр орой мордлоо.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус нар тус тус бараалхана.

Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Францын Бизнес форумыг нээж үг хэлэх бөгөөд Францын хөдөө ахуй болон соёлын байгууллагуудын төлөөлөлтэй уулзана.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ ТАНАА АН -Н ПАРТИЗАНУУДАД ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН НЭГ УДААГИЙН ТУСЛАМЖ ОЛГОЖ ЖУРМЫН НӨХДӨӨ БОДООРОЙ БИД ЧИНЬ ТУН ЯДАРЧ ЯВНА ШҮҮ
2016/01/15 103.17.108.42