Энэ сарын 09-ны өдөр Хөшигтийн хөндийн шинэ онгоцны буудлын 27 ажилчин хоолноос хордлого авсан хэрэг гарчээ. Хоолны хордлого авсан 27 ажилчин тухайн өдөр бүрмэл шарсан тахианы мах идсэн байна. Гэтэл төд удалгүй буюу хоол идсэний дараа 40 гаруй минутын дараа ажилчид бөөлжиж эхэлсэн байна. Зарим нь таталт өгч эхэлсэн аж. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 9 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гурав нь эрэгтэй, зургаа нь эрэгтэй хүмүүс байгаа аж.