8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн ундны ус бохирдож байна

2016-12-14 08:33:00

Аж ахуйн нэгж байгууллагын 90 хувь нь нүхэн жорлонтой байгаа нь ундны усны эх үүсвэр бохирдож болзошгүй нөхцөл байдал үүсгэжээ. Энэ талаар МХЕГ-аас мэдээлэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, гeологи, уул уурхайн хяналтын хэлтсээс Налайх, Баянзүрх, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх ундны усны эх үүсвэрийн бүсэд газар өмчилж, эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийжээ.

Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд нийт 2540 иргэн, байгууллага амьдарч, үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар олгосон байна. Тиймээс эрх бүхий албан тушаалтнууд албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллгаас хийсэн байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл