Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас адууг амьдаар нь экспортлохыг хориглосон захирамжийг 2016 оны арваннэгдүгээр сарын 15-нд гаргасан билээ. Эл захирамжийг БНХАУ-руу адуу экспортолдог аж ахуй нэгжүүд зөрчин, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод амьд адуу тээвэрлэн очжээ. Улмаар хилээр нэвтрүүлэхгүй хориглосноос үүдэн олон адуу үхэж, хоргодох явдал их гарах болсон. Хамгийн сүүлд гэхэд өвс тэжээлгүйн улмаас үхэж хоргодсон 64 адууны сэг зэмийг мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэн сумын ЗДТГ-ын тогтоосон цэгт хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж устгуулсан байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах бичигтийн боомтод олон тооны адуу гацаад байгаа билээ.