Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан “Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн”-д Монгол хүүхдүүд шинэ амжилт үзүүлээд иржээ. Тус тэмцээнд дэлхийн 30 гаруй орны 4000 гаруй хүүхэд багачууд оюун ухаанаа сорьсон байна.
“Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн”-д манай улс тав дахь удаагаа оролцсон бөгөөд энэ жил “ТОЯА” академийн 55 суралцагч зургаан ангилалд оролцож, өмнө нь гаргаж байгаагүй шинэ амжилтын эзэд болжээ.
Тодруулбал, 6-аас доош насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагддаг basic ангилалд А.Ангараг аваргалсан бол алтан цомын эзнээр П.Бат-Эрдэнэ, хүрэл цомыг Н.Жавхлан, Д.Сүндари, О.Мөнхжин нар тус тус хүртжээ. Харин Elementary B ангилалд алтан цомыг Ц.Тэмүүлэн, А.Аззаяа, мөнгөн цом Г.Болор, Д.Баясгалан, Х.Ирмүүн, хүрэл цом Э.Содболд, Intermediate А ангилалд алтан цомыг Ж.Жаргалан, хүрэл цомыг Б.Золжаргал, Б.Мөнгөнзул, Э.Түвшинзаяа, Ш.Ивээл, Д.Тэлмэн, Б.Билгүүн нар хүртжээ. Мөн долоогоос дээш насныхны дунд зохион байгуулагддаг Basic ангилалд Б.Номуундарь аваргалж, алтан цомыг Б.Энхсаруул, М.Төгсцогт, М.Наранбаатар, хүрэл цомыг Б.Мөнхдэлгэр нар тус тус хүртжээ.
Монгол хүүхдүүд шинэ амжилтын эзэд боллоо
2016-12-14 11:20:00