18o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийн хэн нь, хэн бэ

2016-12-14 12:10:00

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг одоогоос 18 жилийн өмнө гарсан билээ. 18 жил хүлээгдсэн тус хэргийн шүүх хурал  хорих 461 дүгээр ангид эхлээд байна.  Шүүх хурал хаалттай горимд шилжсэн талаар бид мэдээллэсэн. Шүүх хуралдааныг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар дэнсэлж байна. Мөн улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нарын прокурорууд оролцоно. Тус хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэсэн гурван хүнийг шүүж байна. Эдгээр сэжигтэнүүд бүгд хөдөөний иргэд юм. Тиймээс уг иргэдийг хэлмэгдүүлж байгаа юм биш биз дээ гэх хардлага олон нийтийн дунд байгаа юм. Ингээд дээрх сэжигтнүүдийн хэн болох мөн тэд С.Зоригийг амиа алдсан 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр юу хийж, хаана байсан талаар мэдээлэл хүргэе. 

Сэжигтэн Б.Содномдаржаа нь Булган аймгийн уугуул хүн


Сэжигтэн   Б.Содномдаржаа нь Булган аймгийн уугуул хүн. Түүний гэр бүл сүү, ногооны фермерийн аж ахуй эрхэлж амьдардаг. Түүнийг  2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр хашаандаа явж байхад нь хар машинтай, хар хувцастай, маск зүүсэн залуучууд авч явсан гэдэг. Б.Содномдаржаа нь жирийн нэг малчин. Түүний ар гэрийнхэн энэ  хугацаанд хуулийн байгууллагад 51 удаа өргөдөл бичиж,  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл захидал бичсэн ч хариу ирээгүй байна. С.Зориг агсан амиа алдсан дуулиант өдөр Б.Содномдаржаа аавтайгаа орон байраа засах, тариа ногоогоо хураах ажилаа хийж байсан талаар ээж нь ярилцлага өгсөн билээ. 

Сэжигтэн Т.Чимгээ нь 1998 онд 22 настай байсан


Сэжигтэн Т.Чимгээ Эрдэнэт хотод амьдардаг. Т.Чимгээг Эрдэнэт хотод ажилдаа явах гээд автобусны буудал дээр байхад нь хар машинтай хүмүүс бариад явсан байдаг.  Т.Чимгээ гурван хүүхдийн хамт амьдардаг жирийн нэг эмэгтэй. Түүний ар гэрийнхэн хэлэхдээ н.Амгаланбаатар гэх залуугийн гүтгэлгээр бариад явсан гэсэн мэдээлэл хийсэн. Түүний хувьд нийтийн хоолны тогооч мэргэжилтэй. Энэ хэрэг гарах үед буюу 1998 онд Т.Чимгээ 22 настай байсан бөгөөд ГОК-ын гуанзанд тогооч хийдэг байсан. Түүний ах Т.Хүдэрбат энэ хэргийн талаар хэлэхдээ "Амгаланбаатар гэх хүнийг манай дүү Чимгээгийн нөхрийн талын өвгөн, хөгшин хоёр өргөж авсан байдаг. Ингээд хүн амины хэргээр 20 гаруй жилийн ял авч, шоронд орсныхоо дараагаас манай дүү Чимгээ рүү мессеж бичдэг болсон юм билээ. Дарамталсан мессежүүд их ирүүлдэг. Уг нь тэрийг тоодоггүй байсан. Гэтэл өнгөрсөн жил дүүг маань тагнуулынхан баривчилж, авч явсан. 2015 оны наймдугаар сард Эрдэнэтэд ажилтай явж байхад нь баривчилсан. Гурав хоногийн хугацаанд таг чиг байсны эцэст тагнуулынхан авч явсан гэсэн мэдээлэл ирсэн. Бидний мэдэж буйгаар дүүг маань тэр Амгаланбаатар гэж хүний гүтгэлгээр энэ хэрэгт хүчээр холбогдуулж байгаа бололтой. Манай дүүгийн хувьд тухайн үед бага насны гурван хүүхэдтэй байсан. Гэтэл тийм хүн тийм хэрэг хийгээд явж байх уу?" гэж мэдээлж байв.

Сэжигтэн Ц.Амгаланбаатар  нь айлын өргөмөл хүүхэд

Сэжигтэн Ц.Амгаланбаатар Орхон аймгийн харьяат, 35 настай. Түүний хувьд одоо хүн амины хэргээр шоронд ялаа эдэлж буй этгээд юм. Тэрбээр шоронд байх хугацаандаа өөрийгөө "С.Зоригийг алсан" хэмээн мэдэгдэж, "Надтай хамт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар энэ хэргийг үйлдсэн" хэмээн мэдэгдсэн. Ц.Амгаланбаатар нь айлын өргөмөл хүүхэд. Хэрэг гарах үед 17 настай байсан. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Baby
hachin yum bolj deee.helmegdej bgaa yum bishuu.Bulgan yahaaraa holbogdolgui bolchihvooo.
2016/12/18 203.91.115.46
zochin
ИЧИЖ АМЬДАР Л ДАА ХЭН ИЙМ ЮМАНД ИТГЭХИЙН БЭ?
2016/12/15 202.126.91.219
zochin
ЭЛЭГ ХӨШӨӨМӨР
2016/12/15 202.126.91.219
Элбэгээ
Элбэгдорж Эрдэнэтийн луйвраа мартуулахын тулд энгийн иргэдийг хэлмэгдүүлж шуугиан тарьж байна
2016/12/15 129.242.193.203
Zochin
Engiin humus helmegdeed bga yum bish bga da
2016/12/15 202.70.37.126
muka
zvgeer l jvjiglej bhr zahialsn ezniig ni zarlaach
2016/12/14 112.72.11.105
zocchin
haragdah estoi ymuu chinii helej bgaagaar aluurchin mun geh geed bga ymuu
2016/12/14 185.66.195.46
zochin
shijegtenguud yadarsan malchin humuus gesen zurgiig harsan yadarsan malchin gej harahhaargui bn gej bichsen tenegt zaaval malchin geheer muuhai tsaraitai bh estoi ymuu malchin geheeree muuhai
2016/12/14 185.66.195.46
zochin
ochood elj chadahgui bas deeguurhi ene erh medeltenguutiig ard tumen diilegui ni haramsaltai elvegdorj odoo ter eejiih zahianii hariug ugchihgui dee uuriih eejtei adilhan hun zovj shanalj bhad
2016/12/14 185.66.195.46
zochin
aimar heleh ch ug algoooo arai chdee gemgui humuus helmegduuleed ene amglanbaatar geed aluurchin zugeer muruuruu ylaa edlegui araasa gemgui humuus uneheer chirch bga bol bolimoor ym daan ch ochood hel
2016/12/14 185.66.195.46
zochin
Tegeed Zorig agsniig 16 nastai huuhed orood alchihaa yu
2016/12/14 103.10.20.87
bi itgehgui baina
ee iim yum gej yu baisiin heregten hunii ugeer hun helmegduulhee bolioch ee
2016/12/14 43.228.129.83
уурт
АН ын даргад заавэл энэ 5 чонын нэгийг сонгох албатай юу
2016/12/14 103.10.22.32
өвөө
хурлыг нээлттэй хий
2016/12/14 103.10.22.32
ЗОЧИНн
Сэжигтнүүдийг ядарсан хөдөөний малчин хүмүүс гээд байсан ар гэрийнхний зургийг харахад ядарсан малчид гэхээргүй харагдаж байна.
2016/12/14 182.160.3.186
ЗОЧИН
Сэтгэгдэл оруулаачээ
2016/12/14 182.160.3.186
иргэн
арай л дэндүү юм бишүү, хэргийг хаасан дүр эсгээд бна уудаа гэж харагдаж бна, Элбэгдорж, Бат-Үүл нар өөрсдийгөө ингэж хамгаалдаг юм биз дээ
2016/12/14 119.40.103.50
Zochin
Ooh yamar hiih yumgvi hvmvvs ve iim hachin jvjig tavihaa bolioch e ard ni hen bgaa ni oilgoljtoi shd. Ugaasaa ilrehgvi hergiin toloo yah geed show hiigeed bgan be! Ene heden setgvvlch nar devergeed bh
2016/12/14 202.9.42.64
бодон
ИЛРЭЭГҮЙ олон жил болсон хэргийг илрүүлсэн хэмээн дүр эсгэх хэнд ашигтай юм болоо
2016/12/14 27.123.214.113
иргэн
нөгөө сэжигтэн Бат-үүл, олон сар хоригдсон Булган нар хаачив аа, адаглаад гэрчээр оролцдоггүй юм уу. тэгээд энэ шүүх хурал гэрчийн этгээдгүй хурал юмуу. сонин юм их үзэх нээ
2016/12/14 182.160.39.226
иргэн
гоомойдуу байж мэдэх л зураг харагдаад байна. ялтны амаар орж буруу тийш будаа тээх, ялтанд хуурамч хэрэг тохож хэрэг хаах гэх мэтийн хэлмэгдүүлэлт урьд өмнө гарч байсаныг өгүүлэхэд илүүдэхгүй биз.
2016/12/14 182.160.39.226
Oko
Шоудаад мөрөөрөө амьдарч байгаа хүмүүсийг шоундаа тоглуулахаа болиочээ....өөрснөө нэгийгээ алж хаячихаад .....бүгдийг нь буудаж алахсан .....
2016/12/14 103.57.95.113
zochin
unen l shuugeerei tamin
2016/12/14 139.5.219.43
  • Recent
  • Most Read
  • Most Comment