8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох иргэдийн тоо огцом өсчээ

2016-12-14 12:42:37

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 346 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 268 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл зургаа бүртгэгдэж, зургаан хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч хоёр, явган зорчигч нэг.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 65 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан

Тухайлбал:

ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, АПУ ХХК-ны  баруун замд “H.Porter”  маркийн авто машины жолооч Б нь “N.Xtrail”  маркийн З жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 20 настай эрэгтэй Б гэмтсэн. Жолооч З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.

Хөдөө орон нутагт:
Төв аймгийн Баянчандмань сумын  1 дүгээр хороо 23-р байрны хойд шороон замд T.Estima  маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 58 настай эрэгтэй Э-г мөргөж амь насыг нь хохироосон гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment