Тэртээх 1998 оны 10 сарын 2-ны өдөр С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Уг хэргийн учиг зангилаа тайлагдахгүй, маш нууцын зэрэглэлт шалгаж байгаа бөгөөд өнөөдөр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хэргийн шүүх хурал хаалттай эхэлсэн ч долоо хоногийн хугацаагаар хойшиллоо. Шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүж байгаа билээ. Ингээд хэрэгт шүүгдэгчээр татагдаж, хорих ангид хоригдож байгаа Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Шүүх хурал эхэлчихлээ. Шүүх хурлын талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
-Шүүх хуралд оролцох санаатай ирсэн. Гэтэл хаалттай гээд шүүгчдэгч нарын гэр бүлийнхэнийг оруулсангүй. Юу болох бол гээд гаднаас нь харж зогсоно. Шүүх хуралд оролцуулахгүй байгаад гомдож байна. Яаж шийдэгдэх бол гэхээс зүрх зүсэгдэж байна. Гэхдээ хүн хийгээгүй хэргийнхээ төлөө ял эдлэхгүй байлгүйдээ.
-Танай эхнэрийг хэзээ хорьсон вэ?
-2015 оны 8 сарын 31-ны өдөр ажил дээрээс нь гэнэт баривчилсан. Манай эхнэрийг ажил дээрээс нь бариад аваад явсан жил нь хүүхэд маань дөнгөж 1 нас дөрвөн сартай байсан. Бидэнд үнэхээр хэцүү, хүнд өдрүүд болж байна.
-Хоригдсон өдрөөс хойш хэдэн удаа уулзсан вэ?
-Цөөхөн уулзсан. Ганц, хоёр удаа эргэлтээ очсон. Бие нь их тааруу харагдаж байна лээ.Сэтгэл санаагаар маш их унаж байгаа.
Д.Булган, С.Оюун, ялагдагчаар татагдаж байсан Э.Бат-Үүл нарийг шүүх хуралд оролцоогүй нь сонин санагдаж байна. Эдгээр хүмүүс хэрэгт хамгийн их хамааралтай хүмүүс шүү дээ. Хэрэв гэмгүй хүн шүүхээр ороод ял авбал надад хэлэх зүйл алга.
-Уулзахад хэргийн талаар та бүхэнд ямар нэгэн мэдэээлэл өгсөн үү?
-Нууцын зэрэглэлтэй гээд хэргийн талаар бидэнд юу ч яриагүй. Хамгийн гол нь хийгээгүй хэргийнхээ төлөө өнөөдрийг хүртэл хоригдож байгаад харамсаж байна. Монголын шүүх байгууллага энэ хэргийн үнэн, зөвийг шударгаар шүүгээсэй л гэж бодож байна. Бас найдаж байна.
-Хэргийн ганц эзэн холбогдогч болох Д.Булган, хоригчын ар гэрийнхэн болон С.Оюун нар шүүх хуралд ирсэнгүй. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Хаалттай шүүх хуралд хэвлэлийнхнийг оруулаад, биднийг оруулахгүй байгаад бид гайхаж байна. Бид ар гэрийнхэн нь. Д.Булган, С.Оюун, ялагдагчаар татагдаж байсан Э.Бат-Үүл нарийг шүүх хуралд оролцоогүй нь сонин санагдаж байна. Эдгээр хүмүүс хэрэгт хамгийн их хамааралтай хүмүүс шүү дээ. Хэрэв гэмгүй хүн шүүхээр ороод ял авбал надад хэлэх зүйл алга. Тэмцэнэ. Шүүхийн байгууллага үнэн зөвөөр нь шүүгээсээ билээ.
-Дөнгөж сая хохирогч болон шүүгдэгч хоёрын өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хурлыг 7 хоног хойшлуулсан шийдвэр гаргалаа. Үүд ямар байр суурьтай байна вэ?
-Яагаад шүүх хурлыг хойшлуулсан талаар гадна зогсоо надад ямар ч мэдээлэл алга. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хойшиллоо гэсэн мэдээлэл гарсан талаар манай хамаатнууд надруу ярьж байна. Шүүх хурал яагаад хойшлуулсан юм бол гэж бодож л зогсоно.
-Хэргийг ямар өмгөөлөгч өмгөөлж байгаа талаар танд мэдээлэл байна уу?
-Хэн гэдэг өмгөөлөгч өмгөөлж байгаа мэдэхгүй байна. Хэрэг маш нууцлалын зэрэглэлтэй гэдэг үгнээс болж хэрэг нэлээд бүрхэг байна.
Д.Нэргүй