Дархан уул аймгийн Хонгор сумын Хар модтын гуу гэх газар нутаглаж буй Иргэн Ж-гийн хонь өвчилсөн мэдээлэл энэ сарын 6-ны өдөр аймгийн ХХААГ-т ирсэн. Хонгор сумын хоёрдугаар багийн Зурамтай гэх газрын Хар модотын гуу орчимд хонь ямааны цэцэг өвчин гарсанд сумын Засаг даргын 2016 оны энэ сарын 07-ны өдрийн 243 дугаар захирамж гарч хорио цээрийн дэглэм тогтоосны дагуу таван айлыг оролцуулан 4 км радиустай голомтын бүсийг тогтоож 255 бог малыг устгаж 396 бог малд вакцин хийсэн байна.
Тиймээс цэцэг өвчин гарсан дээрх аймаг руу онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.