8o
Улаанбаатар хот
mobile menu

АНХААР: Хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна

2016-12-14 18:17:00

Ус цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарын 15-наас 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төвийн талаар мэдээллээ. Энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 18-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 17, 18-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Мөн хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг онцолсон байна.

Мөн дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл