8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдал

2016-12-15 08:34:39

09:00  цагт  "Хүүхдийн цэцэрлэгийн загвар ногоон барилгын зураг төсөл, технологи болон хөрөнгө оруулалт" сэдэвт семинар Корпрэйт (Баянгол зочид буудлын хажуу дахь) зочид буудалд болно. Нийслэлийн Засаг даргын орлогч болон НБОГ-ын удирдлага оролцоно.

09:00-12:00 цагт “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт Туушин зочид буудлын “Сүлд” танхимд болно. Утас: 99237337-Дэлгэрханд, 91202041-Тэлүгэн

10:00 цагт  Хотын дарга С.Батболд 7 буудал, Сэлбийн дахин төлөвлөлтийн үйл ажиллагаатай танилцана. Сэлбэ дэд төвийн нүүлгэн шилжүүлэлт хийх 50 айлын түр сууцанд очиж, нөхцөл байдалтай танилцана. (6 буудал, 37-р сургуулийн хажууд)  Утас: 325044

10:00-13:30 цагт   Монгол Улсын Үндсэн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой зөвлөгөө өгөх өдөрлөг болно. Өдөрлөг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэг давхарт байрлах иргэний танхимд болно. Мөн  Сүхбаатар дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Бат-Очир болон нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч, дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нар оролцоно.

11:00  цагт Хэвлэлийн Хүрээлэнд: Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж тулгамдсан асуудал болоод байгаа тухай Монголын диабет холбооноос мэдээлэл хийнэ.

12:00 цагт  СУИС-ийн төв байр, 221 тоот “Эрдмийн өргөө” -д  ЮНЕСКО-гийн 2005 оны "Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хадгалан хамгаалах болон хөхиүлэн дэмжих конвенц"-ийн 10 жилийн үр дүнг нэгтгэсэн “Соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” дэлхийн тайлангийн хураангуйг монгол хэлнээ хөрвүүлэн гаргасантай холбогдуулан хийж буй хэвлэлийн бага хурал болно.

14:00 цагт  "Шинэ санаа-Шилдэг инноваци" уралдааны шагнал гардуулах ажиллагаа НЗДТГ-ын Б танхимд болно. Утас: 99017470

14.00 цагт МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн Их танхимд Валютын ханшны өсөлт банкны бодлогын талаарх уулзалт болно. Мөнгөний бодлогын талаар мэдээлнэ.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл