8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлөх ажлыг эхлүүлнэ

2016-12-15 08:41:00

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г нийслэлийн Газрын албанаас зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй түргэн үйлчилгээний цэгүүд /ТҮЦ/,  гараж, чингэлэг, павильон зэрэг зөөврийн байгууламж, авто зам болон явган хүний зам хааж барьсан хашаа, хайс, төмөр хаалт, шон, шат, зөөврийн байгууламж  болон бусад төрлийн объект, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн сунгасан хашаа зэргийг зохих журам, удирдамжийн дагуу зөрчил арилгах, газар чөлөөлөх арга хэмжээ авч эхлээд байгаа юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1132 ТҮЦ байгаагаас 757 нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 572 түргэн үйлчилгээний цэгт зөрчлөө арилгаж, газраа чөлөөлөх тухай шаардах хуудас өгч, эхний ээлжид зөвшөөрөлгүй 23 ТҮЦ-ийг нүүлгэн, газрыг чөлөөлөөд байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
бИ
Хотын нийтийн эзэмшилийн талбай дээр түц нэртэй амбаар тавьчихаад дотор нь амьдраад бохироо зүлэг рүү асгаад,бас гудамжны гэрлээс тог авч тень залгаад амьдардаг юм билээ.
2016/12/15 203.91.117.8
Иргэн
За бас баахан ажилгүйчүүд нэмэгдхэндээ хөөрхий.Чааваас хэндч гай болохгүй амь амьдралаа залгуулж байгаа хүмүүсийг яахнуудээ хэдэн ядарсан түцнүдээс өөр оролдох юм байхгүйн байхдаа
2016/12/15 103.229.122.47
ганаа
Хүсэлтээ өгье хаана хандах вэ
2016/12/15 150.129.140.50