8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зориг агсныг хөнөөсөн гэх БАТАА, ОЮУНАА хаана байна вэ

2016-12-15 09:01:00

Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн С.Зоригийг хөнөөсөн алуурчин олдоогүй 18 жилийн нүүр үзэж байна. Одоогоос 18 жилийн өмнө буюу 1998 оны 10-р сарын 2-ны өдөр тус хэрэг гарсан юм. Гэртээ онц хэрцгийгээр алуулсан түүний хэргийн учиг, зангилаа нь тайлагдахгүй байсаар өдий хүрлээ. 

Энэ хэргийн шүүх хурал өчигдөр анх удаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болсон юм. Шүүх хурал өглөөний 10 цагт эхлэв тов гарсан ч 11.30 минутын үед эхэлсэн юм. Шүүх хуралдааныг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар дэнсэлж, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нарын прокурорууд оролцсон юм. Шүүх хурал хоёр цаг гаруй үргэлжилж өдрийн 13.30 минутын үед өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж "Хавтаст хэрэгтэй нэмж танилцах шаардлагатай байгаа" хэмээн үзэж шүүх хурлыг 7 хоногоор буюу энэ сарын 21-ны өдөр хүртэл хойшлуулсан юм. 

Хэргийн шүүх хурал анх удаа болж байгаа ч гэсэн анхаарал татахаар олон зүйл ажиглагдлаа. Жишээ нь хэргийн цорын ганц гэрч болон Д.Булган болон хохирогч С.Оюун нар шүүх хуралд ирсэнгүй. Тэртээх 18 жилийн өмнө гэмт хэрэгтэн хэмээн эрэн сурвалжилж байсан Батаа, Оюунаа гэж хэн бэ гэсэн таамаг олны нийтийн дунд асуулт хэвээр үлдлээ. 

Батаа Оюунаа хоёр хаачив. Тэд байсан уу?

1998 оны аравдугаар сарын 2-ноос 2000 оныг дуустал нийтдээ 12 орчим хүн сэжиглэгдэж, Ганцхудагийн урьдчилан хорих төвийн хорих камерт өдөр хоногийн өнгөрөөсөн нэлээд олон хүн бий. Тухайлбал,  н.Энхболд / хүн амины хэрэгтэй/, гомо Нараа, шар Эрдэнэ-Очир / хулгайн хэрэгтэй/, Г.Отгонбямба /Армийн бэлтгэл офицер/, Баатаржав дүү Болд, Түмэнбаяр, Баярбаатар /гэр бүлийнхнийгээ хөнөөсөн/, ард Батсүх, Д.Энхбат /Францаас барьж ирсэн/ гэх мэтээр цааш үргэлжилнэ шалгасан. Мөн тэдний дунд УИХ-ын гишүүд байсан хүмүүсийн нэрс цөөнгүй дурдагдсан. 

Олон таамгийн ард нуугдсан гэмт хэрэгтэн хэн байсан бэ.  Батаа, Оюунаа хаана байна. Шүүх хурлын танхимд сууж байсан уу. Эсвэл ийм нэртэй хүмүүс огт байгаагүй юу. Энэ мөн л асуулт хэвээр үлдлээ.

Алуурчид бие биенээ “Батаа, Оюунаа” гэж дуудсан гэдэг. Тухайн үед Батаа, Оюунаа гэх нэртэй 200 гаруй хүнийг байцааж, мэдүүлэг авч байсан гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Тэгвэл шүүх хурал болсон өдөр Батаа, Оюунаа нар хаана байв. Эдгээр хүмүүс байсан уу, аль эсвэл хэргийг нуун дарагдуулах гэж зохиосон хий хоосон зүйл үү. Олон таамгийн ард нуугдсан гэмт хэрэгтэн хэн байсан бэ.  Батаа, Оюунаа нар хаана байна. Шүүх хурлын танхимд сууж байсан уу. Эсвэл ийм нэртэй хүмүүс огт байгаагүй юу. Энэ хоёр нэр мөн л асуулт хэвээр үлдлээ.

Хэргийн цорын ганц амьд гэрч Д.Булган яагаад шүүх хуралд ирсэнгүй вэ?

Хэргийн цорын ганц, гол гэрч бол талийгаач С.Зориг агсны авааль эхнэр Д.Булган. Учир нь нөхрөө амь үрэгдэхэд хажууд нь байсан цорын ганц амьд гэрч юм. Д.Булганыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгасаар 11 сар хорьж өнгөрсөн есдүгээр сарын 10-ны өдөр суллагдсан юм.

Түүнээс хойш нам жим байгаа Д.Булган өчигдрийн шүүх хуралд ирсэнгүй. Өөрөө ирсэнгүй юу эсвэл оролцуулаагүй юм болов уу гэсэн эргэлзээ таамаг хэвээр үлдлээ. Уг нь хэргийн газар байсан цорын ганц гэрч шүүх хуралд оролцох учиртайсан. Гэтэл ийнхүү шүүх хурлын үеэр хамраа ч цухуйлгасангүй. Үүнд шүүх хуралд шүүгдэгчээр татагдан оролцож буй хүмүүсийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа онцолсон. Д.Булган яагаад шүүх хуралд ирсэнгүй вэ? асуултын хариуг энэ сарын 21-ний өдөр авч чадах болов уу. 

Хохирогчийн ар гэрийн төлөөлөл болох С.Оюун хаана байна

Уг шүүх хуралд хохирогчоор С.Оюун оролцох байлаа. Гэтэл тэр ирсэнгүй. Түүнийг яагаад ирээгүй талаар хэн ч дурссангүй.

Тэрбээр нэгэн хэвлэл өгсөн ярилцлагадаа хэргийн талаар ийнхүү ярьж байсан удаатай. “Хэрэг илрэхгүй удсаар байгаа. Эрх баригчид ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаад гайхаж байна. Үүнд шүүмжлэлтэй ханддаг. Монголд нэг иргэнийг нь хөнөөсөн хэрэг яагаад өдийг хүртэл илрэхгүй байна вэ. Эгэл жирийн иргэн ч биш ардчилсан хувьсгалыг гардан хийлцсэн МУИС-ийн багш С.Зориг, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд Санжаасүрэнгийн Зориг шүү дээ” хэмээн ярьж байжээ.

Ийнхүү ярьж байсан хүн шүүх хуралд ирээгүй нь хачирхалтай. Тэр гэж таамаглаж хэлэх зүйл ч олдсонгүй. Энд төрсөн ахынхан шүүх хурал болж байхад дүү нь хаана байна. 

С.Зориг агсны хэргийг илрүүлэхэд сэтгэл дутсан уу, сэжим дутсан уу?

Энэ хэргийг илрүүлэхэд санаа тавьж, хөөцөлдөлгөө, сэтгэл, хэргийн сэжим дутмааргүй санагдах юм.  С.Зориг агсантай мөр зэрэгцэн зүтгэж явсан найз нөхөд хамтрагчид нь өнөөдөр эрх мэдэл, нөлөөгөөр ер дутаагүй. Бүгд л эрх мэдэлтэй улс болж хамгийн өндөр албан тушаалыг хашиж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, намынхан нь байх учиртай. “Хүсэл зориг, итгэл үнэмшил байвал саад тотгор огт үгүй” гэдэг сайхан үг бий. Ийм байхад юунд энэ хэргийн учир тайлагдахгүй удна вэ. Энэ хэрэг бол утга, учиг нь бүрхэг олон хэргүүдийн дэргэд олон гэрчтэй. Аллага болж байхад эхнэр нь гэгдэх Д.Булган тэнд байсан. Тэр ч байтугай орцонд нь хоёр хүү тамхилаад зогсч байсан гэгддэг. Гэвч энэ хэргийн учир тайлагдахгүй байсаар олон жилийн нүүр үзлээ. Гэрчүүд нь ам нээдэггүй. “Нууцын зэрэглэлтэй” гэх энэ хоёр үг юуг нууцалж байна вэ.  

Энэ мэтчилэн хэрэгтэй холбоотой бүхэн ор сураггүй алга болсоор л. Тохиолдол уу, тохироо юу. Бид дараагийн цувралдаа хэргийн өмгөөлөгч болон шүүгдэгч нартай холбоотой өөр бусад мэдээлэл бэлтгэнэ хүргэх болно. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Тэр болгоныг эд хийлээ гэж үү төрийн мафууд аа ингэж болохгүй шүү
Эздийг нь олсон юм бол илээр шүүмээр юм тэгээд ч энэ захиалгат хэрэг гэдэг нь ойлгомжтой хэрэгт холбогдох гэрчээс авхуулаад үнэнг илчлэх цагдаа хуулийнхныг хүртэл цааш нь харуулсан гэдэг биздээ.
2016/12/16 202.179.31.94
Зочин
Бат оюун жог байхгүй
2016/12/15 202.9.41.82
875612
овюуны хуьвд бол иргэн алуулсан бол тоохгүй нь ээ
2016/12/15 103.9.90.130
zochin
ene huniig aluurchin gej uzej bgaa yum bol ali ert irgenii unemleh solij baihad huruunii heegeer ni garaad irehgui yadgiin. ene bol helmegduulelt bna. mash tom zohion baiguulalttai l yu bna daa
2016/12/15 150.129.141.64
Gem zemgui huniig heljegduulehee boliz uz.ard tumnee teneg geed bur itgechihdeg garuud.beleehen gerch ni baisaar baital,zugeer muruuruu yavsan neg ardiig hereg hulee geed baigaag ogt oilgohgui bna.
2016/12/15 96.54.118.31
pizdaakuud
uhsen atsniih n avaali ! ehner 1 muu hamt amidarch bsn ynhan pizda naadah cn bgdg mdj bga uneniig heleech pizdanuudaa!
2016/12/15 213.162.68.104
seko
neg hunii ued garsan hereg ter huniihee ued haagdah ni bas tohioldol uu
2016/12/15 202.70.46.216
Бб
Булган анхнаасаа л худал мэдүүлэг өгсөн. Энэ хэрэг илрэхээсээ өнгөрсөн. Батаа Оюунаа гэж хүмүүс анхнаасаа л огт байгаагүй. Гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлэхээ боль. Ингэж хэлмэгдүүлж жүжиглэх нь хэнд ашиг
2016/12/15 202.179.29.205
Ажиглагч
Эрэн сурвалжлах сэтгүүлчид ээ! Та нар минь хаа явна аа. Өөрийгөө тэгж л нэрлэдэг бол сайн ажиглаж харж үнэнээр нь өөр өөрийн өнцгөөс харж бичиж үлдээвэл нь дараа нь түүхэнд хэрэгтэй юм даа.
2016/12/15 203.169.48.142
zochin
ene hereg ilrehguiee
2016/12/15 43.242.242.51
Око
Шоугаа болиоооо......махан толгойнуудаа ард түмнээ доромжлоод суугаад байвал болно гэж бодож байнуу....энэ луйварчин хувиа хичээж улсын өмчийг хэдэн халаасандаа хувааж хийсэн хувалзнуудыг буудьяа
2016/12/15 103.57.95.113
Зочин
Энэ эмгэнэлт хошин жүжгээ зогсоогооч ээ, ертөнцөөр нэг шившгээ тарьж дуусахгүй булайнууд юмаа. Алуурчинг ард түмэн яллачаад байхад шүүх нь өөр шийдвэр гаргаж хөгөө чирэхийг хармааргүй л байна ш дээ.
2016/12/15 208.107.157.231
zochin
uneheer sonin baina shuu.Aluurchin geh Bataa Oyunaa 2 n aman zurgiig hurtel taraaj baisan.Getel odoo ogt uur ym yriad l .
2016/12/15 202.9.41.223
  • Recent
  • Most Read
  • Most Comment