С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг 18 жил шалгасны дүнд өчигдөр анх удаа шүүх хурал болсон юм. Хурал хаалттайгаар хуралдсан бөгөөд өмгөөлөгчдийн хүсэлтээр 7 хоног хойшлуулсан билээ. Тодруулбал, хэргийн дараагийн шүүх хурал энэ сарын 21-ний өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болно.
Тэгвэл нэр бүхий гэрчүүдийг энэ сарын 21-ний өдрийн шүүх хуралд дуудан оролцуулж магадгүй гэнэ. Тухайлбал, Д.Булган, Э.Бат-Үүл нар гэрчээр дуудагдаж магадгүй гэдгийг зарим эх сурвалжууд онцолсон байна.
Ямартай ч хэргийн цорын ганц гэрч болох Д.Булган шүүх хуралд оролцож шүүхийн шийдвэрт хэрхэн нөлөөлөхийг харах л үлдлээ.