8o
Улаанбаатар хот
mobile menu

"ГОК"-ын удирдлага хамгийн өндөр буюу 10 мянган еврогийн цалин авдаг

2016-12-15 12:00:00

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн өр, зээлийг барагдуулж ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх татвар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар хөндсөн. Түүнчлэн ирэх онд хувьчлагдах барилгын бэлтгэл ажлын явц хийгээд тулгамдсан асуудлын талаар мэдээлэл сонссон юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт: "Засгийн газраас 1-5 сая төгрөгийн цалинтай бол 30 хувь, 10-60 саяын урамшуулалтай бол 50 хувь бууруулахаар шийдвэрлэсэн. Гэтэл 60 сая төгрөгийн цалин урамшуулал авч байна гэх юм. ТУЗ-ийн гишүүдийн цалинг зохицуулсан уу. “Мон-Атом” компани 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Нэг хүн ажилладаг атлаа 530 сая төгрөгийн зардал гаргадаг. Өртэй байгууллагуудыг яаж хувьчлах вэ" гэж асуув.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор: "Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу таван сая төгрөгөөс дээш цалинг зохицуулсан. Дунджаар 14 сая төгрөгийн цалин урамшуулал авдаг юм билээ. Тухайн компанийн үйл ажиллагааны цар хүрээ, орлогыг тогтоож байгаад цалин урамшуулал тогтоохоор зохицуулалт хийж байна. Сангийн яамнаас цалин урамшууллыг тогтоох хэрэгтэй байгаа. Хамгийн өндөр цалин "ГОК"-ын удирдлага авдаг байсан 10 мянган евро. "Монгол Шуудан” 4500 ам доллар, Хөдөө аж ахуйн бирж 9.4 сая төгрөг байсан таван сая төгрөг болгож бууруулсан. Хөрөнгийн бирж, Төрийн банкны хувьчлал хуулиараа Сангийн яам хариуцаж байна. ТУЗ-ийн гишүүдэд сард 300 мянган төгрөгөөс дээш цалин урамшуулал өгөхгүй байхаар тогтоосон. Хамгийн их өртэй 30 орчим компанийг шалгаж байгаа" гэсэн хариултыг өглөө. 

Төрийн өмчит компаниуд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд алдагдал нь гурав дахин нэмэгджээ. Энэ нь төрийн өөрийнх нь бодлогын алдаа юм. Өмч хувьчлалтай холбоотой асуудалд бодлоготой хандах хэрэгтэй. Эдийн засаг хямралтай үед өмчөө үнэгүйдүүлэн хувьчлах нь зөв үү. Дээр нь худалдан авах мөнгөтэй хүн байгаа юу. Мөнгөтэй хэсэгт үйлчлэх үйл ажиллагаа явуулж болохгүй баймаар байна. Өмч хувьчлалыг хязгаарлах ёстой гэж байнгын хорооны гишүүд хэлж байлаа. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
төрийн өмчит компани нь олонх болсон талын тарааж өгч бгаа бялууны зүсэм учраас цалин,ашигтай ажиллах тал дээр хаана хаанаа сонирхохгүй шүү дээ.
2016/12/15 103.9.91.40
  • Recent
  • Most Read
  • Most Comment