8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Бат-Үүл "C.Зоригийн аллагад буруутай" гэх гүжирдлэгийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандлаа

2015-12-18 13:01:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл цагдаагийн байгууллагад хандахаар болсоныг өмгөөлөгч нь мэдэгдлээ. Учир нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр С.Зоригийн хэрэг илэрлээ, түүнийг хотын дарга Э.Бат-Үүл хөнөөсөн гэх утгатай мэдээлэл цацагдаж буй. С.Зоригийн эхнэр Д.Булган мэдүүлэг өгч, хэрэгтнийг илчилсэн хэмээн бичиж байгаа. Тодруулбал “Ноцтой мэдээ” сонины 34 дахь дугаарт “17 жил таг дарагдсан С.Зоригийн аллага илэрчээ” гэсэн гарчигтай нийтлэлд ийн бичигдсэн юм. Үүнтэй холбогдуулан Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Алтанхуяг, В.Гомбодорж нар өнөөдөр хэвлэлийн хурал хийлгэлээ.

Өмгөөлөгчид “С.Зоригийг иргэн Э.Бат-Үүл алсан мэт илтэд гүтгэн, гүжирдсэн өнгө аястай нийтлэл бичигдсэн байна. Бодит байдалтай нийцүүлэхгүй, худал мэдээлэл тараасан учраас энэ бол гэмт хэрэг. Үүнийг бичсэн хүн, үнэн гэдгийг баталж чадахгүй бол хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ” хэмээв. Мөн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нэр төрөө сэргээлгэхээр, үнэн худлыг шийдэж өгөхийг хүсч хуулийн байгууллагад гомдол хүргүүлж байгаа юм байна.

Эргэн сануулахад, хэрэг гарсны дараа С.Зориг агсны гэрээс түүний цагаан өнгийн малгай олдсон байдаг. Үүнтэй холбогдуулан хэрэгтнээр татаж байсан ч, гэм буруугүй гэдгийг нь цагдаагийн байгууллага тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Батүүлийг ч олон жил оролдож байгаа шүүдээ. Даанч санаа байгаад сачий нь хүрэхгүй, ямар ч нотлох баримтгүй зүйлээр сонгууль ойртох болгонд баахан шуугиан дэгдээдэг.Одоо ч энэ асуудал хуучирчээ. Шүүхэд хандах нь зөв.
2016/04/15 103.17.108.42
irgen
Zorigiin heregch gesen iolgomjtoish dee hen zahialsan n.Elbegdorj bna Batyyl hoerl shu dee uur hen baihav dee tegeedl Bylganiig amid yldeesen ternees bish Bylgan amid yldehgyi baisan odoo Bylgan bien myydaad yhchihvel edgeer hymyys bayarlana ene hereg bar
2016/01/12 103.17.108.42
цусан дунд малгайгаа тайлж шидээд тухлаад байх уу? өмнө нь тайлж орхиод зугтсан шүү дээ.
2015/12/20 103.17.108.42
yamar hund Ulsiin baatar ugchvuu nuguu huzuugui hun chin.
2015/12/19 103.17.108.42
Дахиад 17
17-ын тоо монгол дарга нарт үнэхээр халгаатай. 17 чингэлэг спирт, Алтантхуялтай холбоотой 17 тэрбум төгрөг, ашигт малтмалын газартай холбоотой 17 тэрбум, шатахуун импортлогчидтой холбоотой 17 тэрбум төгрөг, 17 вагон самар, дээр нь одоогоос 17 жилийн өм
2015/12/19 103.17.108.42
odoo bulganiig bitii alasai. Batuulee chi harsan shdee
2015/12/18 103.17.108.42
ийм пацаанууд монголын төрөөр тоглож байсан гэж бодохоос аймаар юм аа.
2015/12/18 103.17.108.42
нэрээ бичлээ
Ордон дотор тамхи татаж байна шд. Угийн танхай хулгиан царайлсан этгээд байна. Би ордон дотор байтугай нийтийн жорлонд ч тамхи татдаггүй.
2015/12/18 103.17.108.42
Khun gutegbel yu boldogiig uzuul mongold khun gutegekh arsi l dend uu bna
2015/12/18 103.17.108.42
Malgai olson gej Bna henii malgai geed Heleed bna allagatai holbootoi bolj taarch bna
2015/12/18 103.17.108.42
Malgai olson gej Bna henii malgai geed Heleed bna allagatai holbootoi bolj taarch bna
2015/12/18 103.17.108.42
Nambar
Enkhbayar hulgaich alsan shd. Terend tsaazyn yal ugoh heregtei
2015/12/18 103.17.108.42
sandarsan yum baixgui Uulee shalguul ene muusain xulsnii setguulchid arai dendeed baigaa yum.MAN ii xulgaich nar Zorigiig alsan
2015/12/18 103.17.108.42
Зочин
Гүтгэлэг гээд байх ч юу байхав. ард түмэн хардах эрхтэй ш дээ. Юундаа ингэж сандраад намайг хамгаалаач гэсэн шиг Цагдаа шүүх болоод барьц алдаад байгаан бол
2015/12/18 103.17.108.42
irgen
bat uul durak alsan ni unen. tiim ch uchraas tolgoi ni tsav tsagaan bolj udahgui uil laigaa uurne.elbegdorj holbootoi shuu. sain medej bgaa
2015/12/18 103.17.108.42
Зочин
Энэ зурган дээр Бат-Үүл тамхитай хуруугаараа Зориг асанг заналхийлж байшд.
2015/12/18 103.17.108.42
irgen
elbegdorj bat uul 2 gol ezed ni shuu dee. itgene uu bna u oorsdoo medetsgee.
2015/12/18 103.17.108.42