8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцно

2016-12-15 13:16:00

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төсөлд үйлчлэх хүрээг өргөтгөж гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнээс гадна хамтран амьдрагч, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, мөн салсан эхнэр, нөхөр, өмнө нь хамтран амьдарч байсан, эсвэл хамтран амьдраагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүн энэ хуулийн зохицуулалтад хамаарагдахаар тусгажээ.

Гэр бүлийн хүчирхийллийг зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж, гэмт хэрэгт тооцож ял шийтгэх зохицуулалтыг бий болгосон байна. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцсоноор хохирогч нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтад давхар багтах боломж бүрдэх юм.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, салбар дундын зохицуулалт, тэргүүлэн гүйцэтгэгч нь хэн байхыг тодорхой тусгасан аж.

Хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх зорилгоор мэдээлэх үүрэг бүхий этгээдэд багш, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, баг, хороо, сум, дүүргийн холбогдох албан тушаалтан, төрийн алба хаагч болон төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа ТББ-ын мэргэжилтнийг багтаажээ. Мэдээлэгчийн талаарх нууцлалыг хадгалах, шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах зохицуулалтыг оруулсан зэрэг өөрчлөлтийг тусгажээ. 

Чуулганы хуралдаан одоо зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай хуулийн төслүүдээр санал хурааж байна. Үүний өмнө УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, "Хуулийн төсөлтэй холбогдуулж 106 санал асуулга явах нь. Энэхүү 106 асуудал бүр дээр гишүүдээс асуулт гарч таарна. Засгийн газар оруулж байгаа хуулийн төсөл дээрээ анхаарах хэрэгтэй" гэсэн байр сууриа илэрхийлж байсан.  УИХ-ын гишүүн Н.Оюундарь, "Хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй 33, найруулгын чанартай 80 санал байгаа. Тиймээс 100 гаруй зарчмын зөрүүтэй санал гарсан шиг харагдаад байгаа юм" гэсэн тайлбарын өгч байв. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hi
Nuhur ardiin nam ehner ardchilsan nam hoorondoo joohon margaldaal awgai ni tsagdaa duudaal nuhur ni hvchirhiilegch bolool shorond orool salaal hvvhed unchruul tm l huuli guuli bolno
2016/12/16 141.0.14.66
  • Recent
  • Most Read
  • Most Comment