8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Б.Наранхүү гэж нэг сайн эр байна аа, таван жил үзэгдсэнгүй

2016-12-15 13:53:00

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн шатанд 100 гаруй асуудлаар санал хураах байсан ч үдийн цайны завсарлага болсон тул хуралдаан завсарласан юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг: Нийт 103 зарчмын зөрүүтэй саналаар санал хураах нь. Хуулийн агуулгад өөрчлөлт оруулчих юм биш биз. Яагаад ийм олон санал хураагдах болов.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: С.Чинзориг гишүүнээ хуулийн төслийг сайжруулаад хийж байгаадаа баярлах хэрэгтэй. Монголд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөггүй хүн гэж бараг байхгүй. Айлын охин авч суучихаад балбадаг, албан тушаал эрх мэдэлтэй болонгуутаа эхнэрээ сольдог, хуучин эхнэрээ дарамталдаг, баахан бутачтай болдог. Ахмадууд яах гэж зээл авдаг юм, өөрсдөө гоё ганган хувцас авч өмсөх гэсэндээ биш үр хүүхэддээ зарцуулах гэж л тэтгэврийн зээл авдаг. Хүргэн нь хүүхдээ зоддог, арга буюу гэртээ аваад ирдэг. С.Чинзориг гишүүн та нийгмийн чиглэлийн төлөөлөл, энэ асуудалд харгис хандаж болохгүй шүү.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Хуулийн төслийг буцаах тухай яриагүй, маш олон санал хураах болсон тухай л ярилаа. Редакцийн маш олон санал орж ирсэн. Нэг гишүүн юм асуухаар дагуулж өөр ойлголт өгөөд хэрэггүй дээ, О.Баасанхүү гишүүн ээ.

Чуулганыг завсарлуулахын өмнө хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж үдээс өмнө чуулганы нэгдсэн хуралдааныг тасалсан гишүүдийн нэрсийг дуудлаа. Үүнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Н.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Н.Учрал, Б.Цэрэнбат, Б.Энх-Амгалан нар дуудагдлаа.  Мөн тэрбээр “Ардчилсан намын бүлэгт Б.Наранхүү гэж нэг сайн эр байна аа, таван жил үзэгдсэнгүй.  Хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ойлгохгүй юм чинь хуралд сууж хайран цагаа барж яадаг юм” гээд яриад сууж байна лээ” гэсэн юм.

Үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж  буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсоно. Үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхлэх юм.

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Батаа.
ЗАЙЛУУЛ.
2016/12/15 66.181.189.15
зочин
Энэ нөхөр бүтэхгүй дээ.Тэр хувийнхаа бизнэсээ хөөгөөд л явхаас биш,улс орноо гэх сэтгэлгүй хүнэнцэр.Зүгээр нэг мөнгтэй,наймаачин.Тэр яриж байгаагий нээ.Буцааж тат.
2016/12/15 66.181.189.15
zz
gishvvn yamar baina songogchid ni adilxan mal.ylgarax yum ni vc ni dotogshoo xarsan baidag gesen.
2016/12/15 202.131.249.202
xx
naranxvvg byydchix
2016/12/15 202.131.249.202
Jargal
Sain er bish khorvoogiin khamgiin lalariin novsh teriig ekhornoo khugjuul gesen bolokhoos XXK khugjuul geeguu biz dee
2016/12/15 202.179.23.162
Durakuud
Dundgoviiinxond bolnoo naraxvv. Naranxvvgees uur oligtoi xulgaich bga yumuu
2016/12/15 202.9.40.115
зочин
ажлын болод амьдрлынха зав чөлөөгөр чулгннд сусан болодл явж байга байхда хөөрхий.дговьд өөр баастй бурхн олддггүй юм бхдаа. саяхны ярилцлагыг нь?
2016/12/15 122.201.24.249
Зочин
Тиймээ. Ямар зорилготой УИХ-д суудаг нөхөр үү бүү мэд. Хүмүүс гайхаад байдаг юм. Энэ хүн бизнесээ хийгэд л явбал болоо биш үү. Сонгосон хүмүүс нь юу бодож суудаг бол.
2016/12/15 203.91.118.180
зочин
Энэ наранхүү гэжүнэн тэнэг гар тэр ярьж байгаа нь тангараг өргөхөд яаж ирлээ түүнийг буцааж тат дундговьчуудаа
2016/12/15 112.72.9.162
Иргэн
Танай Дундговьд өөр арай дээр хүн байдаггүй юмуу
2016/12/15 66.181.188.77
дондог
ерөнхий сайдаар дамжуулж мэдээлэл хийлгэсэн болж байхаар асуудал хариуцсан сайдаар мэдээлэл хийлгэ л дээ. ийм утгагүй байдлаа өөрчлөөч
2016/12/15 202.180.220.186
зочин
Наранхүү гэдэг нөхрөө эргүүлэн татаж аваачээ Дундговьчуудаа
2016/12/15 27.123.213.186
zochin
Dundgoviin erguunuud gishuun Naranhuu gegch hooson tolgoi hundii tseejee tataj avaachee. Hurald suugaad um oilgohgui um chini mungu oloh ajliinhaa tsagaas baraad yah um gene tegvel gaduur teneed l..
2016/12/15 202.9.43.203
  • Recent
  • Most Read
  • Most Comment