8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Булганаар туг тахих уу

2015-11-17 10:55:00

Ардчилсан нийгэм гарснаас хойш Монголын улстөрд нэгэн том хар толбо үүссэн нь Ардчилсан хүчний алтан хараацайнуудын нэг С.Зориг агсаны аллага юм. Хэрэг гараад 17 жил болсон ч өдгөөг хүртэл уг аймшигт хэргийн эзнийг цагдаагийхан олоогүй байгаа. Түүний хэргийг иргэд С.Зориг агсны төрсөн өдөр, аймшигт аллага болсон өдөр гэхчилэн хоёр өдөр санадаг. Тэгвэл хэргийг цор ганц гэрч С.Зориг агсаны эхнэр Д.Булганыг амралтын өдөр баривчилж  ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.  Түүнчлэн албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Булгантай хамт хоёр иргэнийг саатуулаад байгаа аж. 17 жилийн өмнө  бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан С.Зориг агсны хэргийг ЭЦГ болон ТЕГ-аас байгуулагдсан ажлын хэсэг одоо ч үргэлжлүүлэн шалгаж байгаа.

Уг хэргийн цаана тодорхой бус зүйлүүд  нэлээдгүй байдаг. Хэрэгт ямар нэг байдлаар холбогдсон хүмүүс учир битүүлгээр амиа алдсан байдаг. Түүнчлэн уг хэргийн талаар сонгуулийн өмнө энэ мэтээр  иргэдэд найдвар төрүүлэн шуугиан гардаг. Энэ удаа ч мөн ард иргэдээс оноо авах зорилгоор Д.Булганыг баривчилж худал шуугиад өнгөрөх бий гэсэн хардлага олон нийтэд байна.

Ардчилсан намынхан сөрөг хүчин байх үедээ уг хэрэг МАН-ынхан төр барьж байгаа болохоор хэрэг илрэхгүй байна гэж ярьдаг байсан. Тэгвэл иргэд олон нийтийн хувьд уг аймшигт хэрэг АН засагт гарснаар илэрнэ гэсэн итгэл тавьж байсан ч илрэлгүй өнөөг хүрсэн.  Тэгвэл сонгууль болоход хэдхэн сар үлдсэн энэ үед АН өөрийн нэр хүндээ аварч гарахын тулд ийн Д.Булганаар “туг дахиж” байна хэмээн үзэх хүн ч байна.

Уг аймшигт хэргийн талаар “Hero” энтертаймент баримтат кино хийж байгаа мөн Мөнхбаясгалангийн бэлтгэдэг “Цензургүй яриа” гэх нэвтрүүлэг уг хэргийн талаар оролцогчдоосоо асуудаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Женко Х.Баттулгын халаасанд байдаг гэх нэвтрүүлэгүүдийн энэхүү хэрэгт анхаарал хандуулж эхэлсэн нь Женко уг хэрэгт анхаарал хандуулсаны илрэл гэх ч хүмүүс байна.

Сүүлийн үед манай хууль тогтоогчид, цагдаагийн байгууллагынхан баасан гарагийн орой их ажил “амжуулах” болсон. Тухайлбал өөрсдөө ашигтай хууль батлах, ямар нэг томоохон албан тушаалтанг томилох эсвэл олон жил дарагдсан С.Зоригийн хэрэгтэй холбоотой баривчилгаа гэх мэт ер нь баасан гарагт их ажил амжуулах болсон. Баасан гараг тэдний хувьд ажлын эхний өдөр байдаг гэлтэй. Чухам энэ удаагийн баривчилгааны ард юу нуугдаж байна вэ одоо ч нууц байсаар байна. 17 жил илрээгүй уг хэрэг яг энэ үед гадагш гарах эрхийг нь хязгаарласан Д.Булганыг юуны тулд баривчилсан гэх мэт олон асуудал олон нийтийн дунд таамаг үлдээсээр байна. Ер нь уг аймшигт хэрэг 17 жилийн өмнө гарсан өдрөөсөө эхлээд олон таамгийг ардаа үлдээж байгаа юм. Үнэндээ нэг хүний аллага боловч уг хэргээс үүдэн олон хүн амиа учир битүүлгээр алдаад байгаа юм.

Булган гэж хэн бэ?

Түүнийг элит гэр бүлээс гаралтай гэдэг. Эмч мэргэжилтэй, басхүү урлаг сонирхогч гэгддэг. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гарч төвийн, төрийн хэвлэлүүд чөлөөлөгдөөгүй байхад тэр үеийн Засгийн газрын төв хэвлэл "Засгийн газрын мэдээ" сонинд эхлээд эмч, дараа нь хэвлэх үйлдвэрийн дарга, сүүлд нь олон нийтийн зохион байгуулагчаар ажиллаж байсан аж.  Аймшигт хэрэг гарсны дараа түүнийг гадагшаа гарсан гэх яриа гарсан.  Энэ талаар  "Намайг хаачуулах гээд байгаа юм бэ" хэмээн мэдэгдэж байсан.  Харин гадаад цагаачилсан гэх Д.Булган Тэрэлжид бэсрэгхэн жуулчны бааз эрхэлж суугаа аж. Хэрэг хаагдаагүй учир тэрбээр гадаадад чөлөөтэй зорчих эрх нь хязгаарлагдмал байгаа гэнэ.

Б.Дорж

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment