8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Лхагважав: Төрийн гурван өндөрлөг дэндүү балчирдаж байна

2015-12-18 13:41:00

Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардаж Улс төрийн 21 намын Дарга, гишүүд, дэмжигчид нийлсэн томоохон хэмжээний жагсаал Төрийн ордны баруун талд Хэлмэгдэгсдийн хөшөөний урд болж байна.  Энэ үеэр намуудын төлөөлөл болон иргэдийн саналыг сонслоо.

Хамаг Монголын хөдөлгөөний  намын ерөнхий нарийн бичгийн дарга  Б. Одсүрэн: Энэ хүмүүсийг шударгаар ялж гарч ирсэн гэдэгт итгэхгүй байна

Нууж хаана гэдэг цаанаа заавал буруу зөрүү юм агуулж байдаг. Үүнийгээ нууж далдлаад байгаа нь маш их хачирхалтай байна. Сонгуулийн  Ерөнхий хорооны дарга Содномцэрэн гуай хэлэхдээ дахин тоолоход ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Улсаас нэг төгрөг ч гарахгүй гэдгийг хэлсэн.  Гэтэл сонгууль болох тоолонд 16 тэрбум төгрөг гаргах юм уу. Юунд зориулж тэр их мөнгийг гаргаж байна.  Хувь хүн гэсэн ямар ч үр ашиггүй зүйлд тэгэж үрэхийг хүсэхгүй биз дээ. Энэ мөнгө монголын ард түмэнд хэрэгтэй байна. Хүүхдийнхээ мөнгийг хүртэл хасаж танаж байна. Хэдхэн хүүхдэд л өгнө гээд аавын хүүхдийн алаг үзэж байна. Сонгуулийн тухай хуулинд хар машиныг больё гэсэн зүйл заалт байхгүй. Намуудын төлөөлөл давхар тоолоё л гэж байгаа. Энэ хүмүүсийг шударгаар ялж гарч ирсэн гэдэгт итгэхгүй байна.

Иргэн Д.Цэрэнчимэд: Энэ бүхэн ардчилсан намд л ашигтай

Энэ бүхэн ардчилсан намд л ашигтай. Яагаад гараар тоолуулж болохгүй байна. Үүнийг будлиантай болсон гэдгийг иргэд өөрсдөө баталж байна. Сонгуулийн хайрцагийг Ардчилсан нам булааж авч явсан. 21 нам үүнийг дэмжиж байхад ганцхан Ардчилсан нам л эсэргүүцэж байна.Яг үүн дээр иргэн хүнийхээ хувьд гомдолтой байна. Иргэнийхээ хувьд яагаад сонголтоо хийж болохгүй гэж. Саналыг яагаад гараар тоолж болохгүй гэж. Яг энэ асуудал дээр иргэд бол гомдолтой л байгаа байх гэж бодож байна.

 

Иргэн н.Лхагважав: Төрийн гурван өндөрлөг дэндүү балчирдаж байна

“Хар хайрцаг” ерөөсөө хэрэггүй бид дандаа гадаадын орны зүйлийг хуулж оруулж ирж байна. Өмнө санал хураалтыг хар хайрцаггүйгээр  гар аргаараа тоолоод болоод л байсан. Одоо хар хайрцагт итгэхгүй байна. Хоёрдугаарт: Намаас нэр дэвшигчидыг дэвшүүлж байхаа больё. Ард түмэнд нь эрх мэдлийг өгч аймагтаа хэнийгээ сонгоно иргэд өөрсдөө мэддэг байя. Гуравдугаарт: Энэ  төрийн гурван өндөрлөгийг 60-аас дээш насны хүнийг сонгодог байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол дэндүү балчираад дадлага туршлага байхгүй дандаа гадаад орны зүйлийг хуулбарладаг байхаа больмоор байна. Монгол гэдэг энэ нэрээ зөв ёсоор нь хадгалж бахархалтайгаар ярьдаг баймаар байна. Сармагчин шиг бусадыг дуурайхаа больмоор байна.   

Иргэн Л.Лүнхдэв: Хар хайрцаг болон гар аргаар давхар тоолох хэрэгтэй

Миний хувьд 10 гаруй удаа иргэнийхээ үүргийг гүйцэтгэж сонгуульд саналаа өгдөг байсан. Машинаар санал хураалт явагддаг болсоноос хойш сонгуулийн үр дүнд итгэхгүй болсон.  Хар хайрцаг болон гар аргаар давхар тоолох хэрэгтэй.  Шилэн сонголт гэдэг нь зөв ард иргэдэд нээлтэй үнэн бодит үр дүнг хүрэх нь чухал шүү дээ.  Давхар тоолох хэрэгтэй. Ардын намыг илүү дэмждэг арай л туршлагатай болов уу? гэж боддог.

Баянгол дүүргийн 10-р хорооны иргэн н. Хорлоо: Хар хайрцагт сэтгэл дундуур эргэлзээтэй байна.

Би 18 настайгаас хойш сонгуульд саналаа өгч байсан. Харин хар хайрцагаар санал хураалтыг явуулах нь буруу гараар тоолох нь зүйтэй. Миний хувьд сонгуулийн ажилд оролцож байсан.  Тэр үед гараар тоолдог дахин хянаж тоолдог байсан учир ямар нэгэн маргаан гардагүй болоод л байсан.  Маш баталгаатай явагдаж байсан. Хар хайрцагт сэтгэл дундуур эргэлзээтэй байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
populistuuud
2015/12/19 103.17.108.42
Kkk haraar ni oruulaad tsagaanaar ni gargaach dee. Turuhduu har uhehdee tsagaan ter uy ve? Ter uu !!! Ardchilsan namiin uls turiin sobguuli hahahaha
2015/12/19 103.17.108.42
Zochin
Tur udirdah humuus 60-aas deesh nastai yamar negen aldaa gargaagui ger bul ni togbortoi buren tuluvshij bolovsorson hii gargadaggui chambai humuus baikh heregtei bnaa. Emegtei huniig deed alban tushaald sain ajilluulah heregtei bna. Ted ingej luibar hiige
2015/12/19 103.17.108.42
Za Sha shaa, malnuud
2015/12/18 103.17.108.42
3 uur nam
odoo baigaa turiin 3 undurlug 3 uur nam shig l baih yum uneheer balchirdaad baina
2015/12/18 103.17.108.42
ҮНЭНЧ НАМ
ХЭДЭН ХҮНТЭЙ НАМУУД ВЭ? СОНГУУЛИАР (ЭКС КОММУНИСТУУДТАЙ)ХАМТРААД ҮЕРХЭЛДЭЭ ҮНЭНЧ БАЙЖ ЧАДАХ УУ?
2015/12/18 103.17.108.42