8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

2016-12-15 15:43:31

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийснээр эхлэв. Шинэчилсэн найруулгын хүрээнд 100 гаруй зарчмын болон найруулгын чанартай асуудлаар санал хурааж байгаа юм. Одоогийн байдлаар 30 дахь санал дээрээ санал хураалт явж байна. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 6 бүлэг 47 зүйлтэй.

Хуулийн зорилтийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлоход чиглэгдэж байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийнамь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээүзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох  чиглэлээр өргөжүүлэн томъёолсон аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment