8o
Улаанбаатар хот
mobile menu

Зуслангийн байшингийн паркетан шал, LCD зурагтыг нь хулгайлсан хэрэг гарчээ

2016-12-15 16:27:00

Эзэд нь хотын байрандаа ирж өвөлжихөөр явсан хойгуур хулгайч зуслангийн байшингийн паркетан шалыг нь хуулж аваад явсан, LCD зурагтыг нь хулгайлсан хэргүүдийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Тус хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Чинзориг “Зуслангийн эзэнгүй байшинд нэвтрэн орж мөнгөн аяга, зурагт, үнэт эдлэл хулгайлсан Б, А, О нарыг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Амар хялбар аргаар мөнгө олохыг хүссэн этгээдүүд өвлийн цагт зуслангийн эзэнгүй байшингаас хулгай хийх хэргүүд гардаг. Тиймээс иргэд үнэт эд зүйлээ зуслангийн байшиндаа орхихгүй байх, гэрээ эзэнгүй орхиж байгаа гэдгээ зуслангийн  манаач, сахиулд мэдэгдэх, харуул хамгаалалтын байгуулагатай хамтарч ажиллах зэргээр өөрийн өмч хөрөнгөө хамгаалах хэрэгтэй” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment