8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцэг өвчний хорио цээр тогтоолоо

2016-12-16 08:07:47


Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэн Ж-гийн хонь бог малын цэцэг өвчнөөр өвчилж, тухайн бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоожээ.Голомтын бүсэд дөрвөн хот айлын нийт 900 гаруй толгой мал байгаагаас 800 орчим нь бог мал аж. Одоогоор хонин сүрэгт л өвчин илрээд байна. Эхний ээлжинд цэцэг өвчин гэж тогтоогдвол голомтын бүсэд байгаа ил шинж тэмдэгтэй малыг устгах, үлдсэн малыг вакцинжуулах учраас Мал эмнэлэг үржлийн газраас 2000 вакцины захиалга өгсөн байгаа юм байна. Аймаг орон нутгийн хэмжээнд малын халдварт өвчний тандалт судалгааг хийж тодорхой арга хэмжээ авч байгаа учраас өвчний тархалт нэмэгдэхгүй гэдгийг албаныхан хэлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5