8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Баяртсайхан: Хөрөнгийн захаас урт хугацаатай эх үүсвэр бий болгож, орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ

2016-12-16 08:13:55

Орон сууцны ипотекийн найман хувийн зээл зогсоод гурван сар болж байна. Ипотекийн хөтөлбөр цаашид хэрхэн талаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан доорх мэдээллийг өглөө. Тэрбээр “ Санхүүжилтын схемийг эргэн харж, оновчтой бүтцийг гаргахаар Монгол банкны ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Засгийн газартай бодлого, зарчмаа нийлүүлэх, Төрийн бодлогын уялдаа холбоог хангах зорилгоор Барилга, хот байгуулалтын яамтай хамтарсан ажил хийгдэж байгаа. Ипотекийн зээлийн хөтөлбөр бол төсөвтэй адилтгах шинж чанартай үйл ажиллагаа учраас Төв банкны мөнгөний бодлогын үйл ажиллагаанаас тусдаа байх ёстой. Төв банк нь төсвийн шинжтэй үйл ажиллагааг удаан хугацаанд санхүүжүүлэх нь Төв банкны алдагдлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг алдагдуулах, Төв банкны бодлогод итгэх олон нийтийн итгэлийг сулруулж, үндсэн зорилго болох төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоо биелүүлж чадахгүйд хүргэх эрсдэлтэй. Тиймээс ипотекийн зээлийн хөтөлбөрийг цаашид зөв, оновчтой бүтцээр, зах зээлийн зарчимд нийцүүлэн Засгийн газар хэрэгжүүлэх нь зохистой гэж үздэг. Цаашид манай улсын хөрөнгийн болон даатгалын зах зээл хөгжихийн хэрээр энэхүү тогтолцоо бэхжиж, хөрөнгийн захаас урт хугацаатай эх үүсвэр бий болгож, орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломж бүрдэх юм. Үүний төлөө ажиллаж байна даа” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 5