8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Булганд холбогдох зүйл заалтыг прокурор хэрэгсэхгүй болгожээ

2016-12-16 08:47:00

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С С.Зориг бусдын гарт амиа алдаад 18 жил боллоо. 18 жил чимээгүй байсан тус хэргийн шүүх хурал /2016.12.14/ анх удаа Цагдан хорих 461 дүгээр ангид болсон ч ард түмний анхаарлыг татсан олон асуудал асуултын  тэмдэг хэвээр үлдээд байна. Тус хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэсэн гурван хүнийг сэжигтэнээр татан шүүж байгаа билээ. Эдгээр сэжигтэнүүд бүгд хөдөөний иргэд бөгөөд уг иргэдийг хэлмэгдүүлж байгаа юм биш биз дээ гэх хардлага олон нийтийн дунд байгаа юм. 
Шүүх хурлын үеэр олны анхаарлыг татсан бас нэг зүйл нь хэргийн цорын  ганц амьд гэрч, сэжигтэн гэгдэж байсан  Б.Булган ирээгүй. Б.Булган тус хэргийн сэжигтэнээр татагдан 11 сар цагдан хоригдсон талаар та бүхэн санаж байгаа биз ээ. Б.Булганыг хоригдон шалгагдаж байхад Прокурорын байгууллагаас хийсэн тайлбараар С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан. Харин бидэнд олдсон мэдээллээр Б.Булганд холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгожээ. 

Тус хэргийн дараагийн шүүх хурал энэ сарын 21-ний өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болно. Тэгвэл нэр бүхий гэрчүүдийг энэ сарын 21-ний өдрийн шүүх хуралд дуудан оролцуулж магадгүй гэнэ. Тухайлбал, Д.Булган, Э.Бат-Үүл нар гэрчээр дуудагдаж магадгүй гэдгийг зарим эх сурвалжууд онцолсон байна. Ямартай ч хэргийн цорын ганц гэрч болох Д.Булган шүүх хуралд оролцож, шүүхийн шийдвэрт хэрхэн нөлөөлөхийг харах л үлдлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Үүнийг төрийн томчууд нь нууж бна. Золионд нь жирийн ард хохирно
Булган хамаг юмыг нуун дарагдуулж өдий хүрчихээд яахаараа хэрэгтэн биш болдог юм. Энэ хэргээс болж хичнээн сэжүүрийг нь олох гэсэн хүн амиа алдсан гэдэг билээ. Тэгхээр энэ жирийн биш захиалгат
2016/12/16 112.72.12.98
санаж байна
Амьд гэрчийг оруулахгүйгээр шүүнэ гэж эрүүл хүний толгойнд орохгүй байна. Шууд л ял тулгана гэсэн үг үү?
2016/12/16 122.201.21.59
ШААБАР
ГОЛ СЭЖИГТНҮҮД ХЭРЭГСЭХГҮЙ БОЛОХООР ЭНЭ ХЭРЭГ БУРУУ ЗАМААР ОРЖЭЭ. БАТҮҮЛ БУЛГАН ХОЁР ТОХИРЧИХОЖ.
2016/12/16 182.160.35.248