8o
Улаанбаатар хот
mobile menu

Ихрийн ордныхны хайр дурлалын харилцаа амжилттай байна

2016-12-16 08:49:20

ХОНЬ - (3/21-4/19)

Баярын төлөвлөгөөгөө эртхэн гаргаж, Зул сарын мэндчилгээг зохих хүмүүст илгээ. Интернэтээр худалдаа хийх нь цаг хугацаа хэмнэсэн сайн арга. Өдөр тутам ордог сайтаа үзэхийн хажуугаар санаанд таарсан юмаа олж чадна. Хайр сэтгэлийн охин тэнгэр болох Сугар гараг одоо Хамтатгахын орд дээр байна. Өөр орны шашин, соёлыг онлайнаар судлахыг хүснэ.

ҮХЭР - (4/20-5/20)

Баяр ёслолд бэлэг авахдаа хэт үрэлгэн байх эсэхээ сайтар тунгаа. Хүүхэд насны содон дурсамж тань ойрын өдрүүдэд хүчтэй сэргэнэ. Хүсээгүй зүйлээ хийхээс зайлсхий. Стрессээ багасгах ямар нэгэн зүйл хий. Энэ өдөр үр дүн авчрах бизнесийн чухал асуудлаа удирдаж чадна. Дуртай зүйлээ хичээнгүйлэн хийвэл ямар ч асуудал гарахгүй. Хэрвээ та ажилдаа тийм ч дуртай биш бол, сэтгэлийн баяр баясал авчрах шинэ ажил хайх цаг болжээ.

ИХЭР - (5/21-6/21)

Олон нийтийн арга хэмжээ томоохон үдэшлэг болон хувирах бөгөөд хүн бүр сэтгэл хангалуун байна. Хайр дурлалын харилцаа амжилттай байх бөгөөд зөрчил, үл ойлголцол ор мөргүй арилах болно. Гэрээ хэлцэл хийхдээ олон хүний санаа бодлыг сонсохыг зөвлөж байна. Ганц бие Ихрүүд хосоо хайж эхлэх бөгөөд одооноос эхлэн өөрийн гадаад үзэмж дур булаам байдалдаа анхаарал хандуулах хэрэгтэй.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Баярын өдрүүдэд зугаацаж цэнгэх нь зохих ёсны шагнал болно. Энэ үеэр өөрийгөө болон гэр орныхоо орчин тойронг гоёж гоодох нь чухал. Тансаг байдалд дурлахаас сэрэмжил. Сайхан дарс, тансаг хоолыг хэтрүүлэн хэрэглэх хүсэл маш их цаг, хичээл зүтгэл гаргаж олсон олон сайхан зүйлийг чинь нурааж орхихоос сэргийл. Нүүрний арчилгаа, шавран маск, саун зэрэг нь бие махбодь, сэтгэл, ухаан санаагаа цэвэрлэх, тайвшруулах сайхан арга замыг ашиглаарай.  

АРСЛАН - (7/23-8/22)

Ирсэн бүх үзвэр үйлчилгээний урилгууд дундаас сонголт хийхэд тийм ч хялбар байхгүй нь бололтой. Баярын уур амьсгал оруул. Хэт их баярлаж хөөрсөндөө хэлэх, хийх гэж байсан зүйлээ ч мартаж болзошгүй байгааг анхаараарай. Өөрийн сонголтондоо эргэлзэх хэрэггүй. Найз нөхөд, хөршдөө туслах сайхан боломж тохиох нь таньд ихэд таалагдана.

ОХИН - (8/23-9/22)

Таныг хөгжилтэй болгож урам зориг өгдөг зүйлсийг хийхийг хичээ. Гэр бүлийн харилцаандаа анхаарал тавихыг сануулж байна. Тавилгаа сольж, ханаа өөр өнгөөр будаж, гэрээ чадах чинээгээрээ өөрчлөхийг хичээ. Найз нөхөд гэр бүлийхэн тань таны хийсэн ажлыг маш өндрөөр үнэлэх болно. Та мөн гэртээ хэд хэдэн тансаг гоёмсог зүйл худалдаж авч, гэрээ чимэхийг хүсэх болно. Хайр дурлал болон гэр бүлийн асуудлаас болж толгой өндийх завгүй явах бололтой.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Өөрийн зорилгоо зарим бүтэлгүй санаануудаасаа ялгаж салган анхаарал хандуулахыг хичээ. Гэнэтийн сэтгэл хөдөлгөм уулзалт болж танд ямар нэгэн шинэ зүйлийг авчрах болно. Дотоод сэтгэлийн шаналалд автахын оронд өөрийн бодол санаа мэдрэмжүүдийг тоочин бич. Эргэн тойрондоо өөрийгөө илэрхийлэн сонирхолтой байх нь илүү их эрч хүчийг бий болгоно. Таны дотны найз санхүүгийн асуудалд тань туслахыг санал болгож магадгүй.  

ХИЛЭНЦ - (10/23-11/21)Олон Хилэнц энэ өдөр ар гэрийнхэнтэйгээ цуг байхыг хүснэ. Зарим нэг нь ажлын хамт олноо урьж, гэр орноо цэвэрлэж, янзлах байх. Хэрвээ та баярын гоёл чимэглэл, мод худалдаж авахаа хойшлуулсан бол оройтож магадгүйг анхаар. Одоо бүгдээрээ цугларч энэ асуудлыг хэлэлц. Ганц бие Хилэнцийн тодорхойгүй байсан амрагийн холбоо итгэл бэлэглэнэ. Үнэтэй зүйл худалдаж авахаа хойшлуул. Мөн их мөнгө зарцуулахгүйгээр дундаж бараа, бүтээгдэхүүн авахыг хичээ.

НУМ - (11/22-12/21)Өнөөдөр урлагын салбарт ажиллагсад магтаалын үг юмуу шагнал авах магадлал өндөр байна. Хүүхдүүд болон ойрын хамаатнуудын хүсэл сонирхол танаас анхаарал тавих болон биечлэн оролцохыг шаардана. Танилтайгаа эелдэг, уриалагхан харьцахыг хичээ. Энэ өдөр та үнэхээр олны анхаарлын төвд байх төлөвтэй. Зүүд зөнтэй байна. Хөгжмийн зэмсэг зүүдэлбэл баяртай мэдээг заавал дагуулах болно.

МАТАР - (12/22-1/19)Өнөө орой сугар гараг хувийн асуудлуудыг чинь онцолж байна. Хэн нэгнийг сонирхох байдал нэмэгдэж таны нууцлаг хайрын асуудалд хууралт гарч ирнэ. Хосууд хамтдаа илүү их цагийг өнгөрөөнө. Танд одоо өөрчлөх боломж байна. Зугаа цэнгэлээс илүү үнэ цэнэтэй зүйлүүддээ анхаарал хандуул. Далдуур үйл ажиллагаанаас болж санхүүгийн хэлэлцээр зогсож болзошгүй. Зарим хүмүүс таныг бага зэрэг хөндий гэж үзэж магадгүй. Хэрэв ач холбогдолтой бол удаан хадгалсан энэ шинж чанараараа та амьдрах чадвартай байна.

БУМБА - (1/20-2/18)Сугар гарагийн нөлөөгөөр хайр, дур булаам байдал таны харилцаа, итгэл найдварын хэсэг болох Нумын ордонд нүүж cap, Буд гарагтай нэгдэнэ. Ямар ч байсан өнөөдөр болох нийгмийн үйл ажиллагаанд та бусадтай хамтран оролцож сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Та сайхан нөхөрлөлийн харилцаа үүсгэх бололтой. Зочидтойгоо нийлж юм ярьж, инээлдэж өдрийг өнгөрөөх болно. Хоол хүнс, уух юм бэлтгэхэд бүү санаа зов.  

ЗАГАС - (2/19-3/20)Өнөөдөр бие бялдрын чадвар, зөн билигт тань сайхан тохироо бүрдэнэ. Өнөөдөр бол таны сэтгэл санааны болон биеийн хүчийг тань шавхаж мэдэх хүмүүс болон үүсэж болох нөхцөл байдлаас холхон байх хэрэгтэй. Өнөөдөр аз ирэх бөгөөд та хаалгыг тань тогшиход угтан авахдаа бэлдэх хэрэгтэй. Дарга болон хамтран ажиллагсадтайгаа сайхан хөгжилд. Мөн нөлөө бүхий худалдан авагчаа ажлын газартаа урихад таатай байх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл