8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зориг агсны хэрэгт 450 гаруй хүнийг сэжиглэн цагдан хорьж, байцааж байжээ

2016-12-16 09:15:00

Э.Бат-Үүлийг хэргийн яллагдагчаар 2 удаа татсаны учир

18 жилийн турш хүлээгдэж байгаа С.Зориг агсны хэрэгт холбогдуулан нэлээд олон хүнийг сэжигтнээр татаж байсан ч эцэс сүүлд нь хүн амины хэрэгтэн, малчин, тогооч гэсэн гурван хүнийг сэжигтнээр татсан. Тус хэргийн шүүх хурал хоёр хоногийн өмнө анх удаа хорих 461 дүгээр ангид боллоо. Энэ хугацаанд олон хүнийг шалгасны дотор түүний эхнэр болох Б.Булган, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар байсан. Б.Булган нь хэрэг гарах үед хэргийн газарт байсан. Харин Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хувьд өмсөж байсан малгай нь хэргийн газарт байсан нь тэднийг шалгах гол үндэслэл болсон.

“1998 оны намар С.Зоригийг зэрлэг, балмадаар хөнөөсөн тэр орой нийслэлийн Цагдаагийн дарга н.Ганболд “Хамгаалалтад авч байна” гэж хэлээд, хэрэг болсон газарт намайг дагуулж очсон” гэж Хотын дарга асан Э.Бат-Үүл хэдэнтээ ярьсан. Э.Бат-Үүлээс хурууны хээ, үс, цусны харьцуулсан шинжилгээ авсан. Ингэхдээ яллагдагчаар татсан хойноо, хэргийг мөрдсөнийхөө дараа ийнхүү шинжилгээ авч эхэлсэн. Үүнийг Э.Бат-Үүл “Улс төрийн зорилготойгоор намайг яллагдагчаар татаж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэж байсан. Өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэргийг ялагдагчаар дахин татсан явдал юм. Дахин гэж тодотгосны учир нь 2000 онд сэжигтнээр татаж байсан.

Ийнхүү хоёр удаа Э.Бат-Үүлийг сэжигтэн, яллагдагчаар татсан тохиолдол нь сонгуулийн өмнөхөн байдгаараа ихээхэн онцлог. Зарим нь С.Зориг агсны хэрэгт Э.Бат-Үүл хамгийн их хамааралтай хүн гэж онцолдог. Харин нөгөө хэсэг нь сонгуулийн үеэр С.Зориг агсны хэргийг сөхөж гаргаж ирдэг нь цаана улс төрийн явуулга хэмээн ярих хүн олон.  

Энэ хугацаанд Хотын дарга асан Э.Бат-Үүлийг тус хэрэгт оролцоотой хэмээн нийгэмд дуулиан шуугиан тарьж байснаа гэнэт яагаад шүүх хурал болсон өдөр харагдсангүй вэ. Хэргийн гадна үлдэх шалтгаан нь юу байв. Учир битүүлэг үлдсэн энэ хэргийг нягталж шалгах ажлыг олон хийсэн ч бодит үнэнийг хараахан тогтоогоогүй. Бодит үнэн юу бэ.

18 жилийн нүүр үзсэн хэрэг 20 жилтэйгээ золгох уу

Одоогоос 18 жилийн өмнө хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийнхний дүгнэлт өнөөдөр хий хоосон зүйл болсон мэт. Тухайн үед захиалгат аллага гэсэн  дүгнэлт гарч байсан. Яг үнэндээ өнгөрсөн 18 жилийн хугацаанд С.Зориг агсны хэргийн золиос болсон хүмүүс ихэдсэн үү гэхээс цөөдөөгүй нь лавтай. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс хойш энэ хэрэгт нийт 450 гаруй хүнийг сэжиглэн цагдан хорьж, байцааж байсан гэдэг.

Амьд гэрчтэй хэр нь хэрэг яагаад бүтэн 18 жилийн дараа өнөөдөр ийнхүү илэрч тогооч, малчин гэх мэт хүмүүс буруудах болов гэсэн асуулт хариултгүй олны дунд үлдээд байна. Хамгийн хачирхалтай нь энэ аллагыг хууль хяналтынхан хийгээд улс төрийн хүрээнийхэн олон жилийн турш захиалгат аллага гэж хэлж ярьж байсан. Гэтэл хэргийг шалгаж байсан прокурорууд нь улс төрийнх биш ахуйн хүрээний, шунахайн сэдэлтэй аллага байсан гэж тогтоосон.

18 жил улс төрийн захиалгатай хэмээн тодотгож байсан хэрэг гэнэт шунахайн сэдэлтэй ахуйн хүрээний хүн амины хэрэг болчихов гэдэг нь нэгийг бодогдуулам.

Ийнхүү 18 жил улс төрийн захиалгалт аллага хэмээж ирсэн энэ хэрэг ийнхүү явсаар 20 жилтэйгээ золгох уу. Үүнийг үгүйсгэх аргагүй.

Энэ сарын 21-ний өдөр хэрэг хэрхэх бол Булган, Э.Бат-Үүл  нар гэрчээр оролцох уу

Зургаан хоногийн дараа хэргийн хоёр дахь удаагийн шүүх хурал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болно. Хоёр дахь удаагийн шүүх хурал олны анхаарлыг ихэд татаж байна. Учир нь хэргийн цорын ганц амьд гэрч болох Д.Булган, ялагдагчаар хоёр удаа татагдаад байгаа Хотын дарга асан Э.Бат-Үүл нар гэрчээр оролцож магадгүй гэсэн шуум гарч эхэлсэн. Өмнөх хурал дээр хамраа ч цухуйлгаагүй тэд үнэхээр шүүх хуралд гэрчээр оролцох уу. Эсвэл энэ хэрэгтэй холбоотой дараагийн сенсаци уу.

Б.Булган тус хэргийн сэжигтэнээр татагдан 11 сар цагдан хоригдсон. Энэ хугацаанд Б.Булганыг хоригдон шалгагдаж байхад Прокурорын байгууллагаас "С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа" тайлбар, мэдээлэл өгч байсан билээ. Тэгвэл хэргийн Б.Булганд холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгожээ.  

Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн хэн томилов

Хэргийн эргэн тойронд үйл явдал багагүй өрнөж, таамаг төдий байсаар байгаа. Тэдний нэг нь өмгөөлөгч юм. Б.Булганыг баривчлагдсаны дараа ар гэрийнхэн нь хоёр өмгөөлөгч авсан боловч ажлын хэсгийнхэн нууцын зэрэглэлтэй хэмээн гарын үсэг зуруулж өндөр шаардлага тависан гэдгийг хэвлэлээр мэдээлж байсан. Өмгөөлөгч нь Б.Булганыг өмгөөлөхөөсөө татгалзаж байсан удаатай. Ар гэрийнхний авсан өмгөөлөгч нар “Энэ хэрэгт ажиллах боломж бололцоо алга” хэмээн татгалзсан хариу өгсний дараа дахин өмгөөлөл үзүүлэх хүн олдоход бэрх болсон гэдэг.  

Харин шүүх хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгчөөр хэн гэдэг, ямар ажиллаж байгаа нь одоо хүртэл тодорхой бус байна. Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан нар өмгөөлөгчөөр шүүх хуралд оролцож байгаа гэхээс өөр мэдээлэл байхгүй. Хэзээнээс хэрэгтэй танилцаж эхэлсэн, шүүгдэгчийн ар гэрийхэн сонгосон уу, эсвэл шүүхээс сонгож өгсөн үү. Өмгөөлөгчдийг хэн томилов. Шүүгдэгч нарын ар гэрийнхэн өмгөөлөгчийн талаар ямар ч мэдээлэлгүй "Маш нууцын зэрэглэлтэй" болохоор мэдээлэл өгөхгүй байна гэдгийг шүүх хурлын үеэр онцолж байсан

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Малчин,тогооч хүмүүс тийм зэрлэгээр хүн алсан гэхээр итгэл үнэмшилгүй байна.Тэгээд тэр хүмүүс 18 жил баригдахгүй,олдохгүй,тийм айхтар нууцлагдаж чадаж байна гэж бодохоор бүр ч үнэмшилгүй л юм даа.
2016/12/16 202.21.106.132
irgen
gants amid gerchiig hyrald oroltsyylahgyi baihaar yamarshuuhan hyral bolj bn gedegn oilgomjtoi bna Batyyl bol gardan alaagyich gesen zahialagchiin neg mun Bulgan bol hamsaatan yah argagyi mun
2016/12/16 75.171.206.181