10:00 цагт: Улсын Их дэлгүүрийн 7 давхарт Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэнд талархал илэрхийлэх өдөрлөг болно.
10:00 цагт: НМХГ-ын хурлын зааланд Шинэ жилийн хяналт шалгалтын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.
MN-Мэдээллийн төвд
10:00 цагт: Иргэд хамтарч компани байгуулан хувийн эзэмшлийн газар дээрээ орон сууцны барилга бариулахаар “Нарлаг Буянт-Ухаа” төслийг санаачилжээ. Уг төслийн хөрөнгө оруулагч БНСУ-ын “Work line” компаниас хэвлэлийн бага хурал зарлалаа.
10:15 цагт: Солонгосд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах, ажлын хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар БНСУ-ын хуулийн фирмээс мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэгийн өргөтгөл шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа болно.
11:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Монгол наадам цогцолборын удирдлага мэдээлэл хийнэ. Хүй долоо худагт байгуулсан "UB RESORT" цанын баазын нээлтийн талаар мэдээлэл өгнө
11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Иргэдийн шударга шүүх” ТББ-ынхан улс төрийн нам байгуулах болсон талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт: “ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЬЕ” сэдэвт чанарын өдөрлөг болно. Хаана: АШУҮИС-ийн II байр, Сувилахуйн сургууль
Өнөөдөр болох үйл явдлын тойм
2016-12-16 09:16:40