8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвлийг өнтэй давахад Олон улсын болон донор байгууллагууд дэмжлэг үзүүлнэ

2016-12-16 09:27:59

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон Улсын болон Донор байгууллагуудын удирдлагуудыг Шадар сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзлаа.  Өвөлжилтийн хүндрэлийг даван туулах, малчдад тусламж үзүүлэх боломж, бололцооны талаар санал солилцсон байна.

.Засгийн газар өмнө нь өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцэн өвөлжилт хүндэрсэн, хүндрэх нөхцөл бүрдсэн аймгуудын малчдад тусламж үзүүлэх чиглэлээр Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар шийдвэрлэсэн юм.

a658467107cf0c3910861084ae39c14f

Орон нутагт хийсэн судалгаагаар:

·  Онцгой байдлын анги, байгууллагад туулах чадвар сайтай  автомашин

·   Хүн эмнэлгийн болон цагдаагийн тасагт  автомашин

·   Өвс, тэжээл хямдруулж олгох, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх

·  Зам, давааг цаснаас чөлөөлөхөд шатах, тослох материалын дэмжлэг үзүүлэх,  “Шуурхай ажлын хэсэг” томилох, гарсан зардлыг шийдвэрлэх,

·  Малын гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эм, био бэлдмэлийн нөөц нэмэгдүүлэх

·   Халаалт, шатахуун, засвар үйлчилгээний зардал

·   Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвийг компьютер томографын аппаратаар хангах шаардлагатай байна.

935c28919e3461af4be642799f85f630

Аймаг, сум, баг, малчин өрх бүрт хүрч ажиллах, үүний тулд бүх түвшинд ажлаа давхардалгүй зохион байгуулж, тусламж шаардлагатай хүн бүрт хүрч ажиллахыг зорьж байгааг Шадар сайд уулзалтын үеэр тэмдэглэв. Мөн Олон улсын байгууллагууд дэмжлэг, тусламж үзүүлэх боломж, бололцооныхоо талаарх мэдээллээ ОБЕГ-т хүргүүлвэл шийдвэр гаргах, тусламжийг оновчтой хуваарилахад тус нэмрээ өгнө гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Биата Транкман “Эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд ийм уулзалтыг эрт зохион байгуулж байгаад талархаж байна. Монгол Улсын Шадар сайдын тавьсан саналыг хүлээн авч ирэх долоо хоногт уулзан өвөлжилт хүндрэх төлөвтэй орон нутгийн малчдад хэрхэн туслах талаараа ярилцах болно” гэлээ.

Одоогоор манай улсын 13 аймгийн 110 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл үүсээд байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл