8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянхошуунд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ

2016-12-16 10:14:00


Улаанбаатар хотын Агаарын бохирдол 10, 11 сараас эхлэн, 12,1,2-р сард ихэс,ч оргил хэмжээнд хүрдэг. Сүүлийн үед ихэнхи нутгаар хүйтэн байгаа учраас нийслэлд агаарын бохирдол маш их байна. Нийслэлийн зарим  дүүрэгт улаан гэрэл буюу маш их бохирдолтой байна. Агаарын чанарын индекс 501 -с дээш үзүүлэлт рүү орвол маш их бохирдолтой гэж үздэг. Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Дээрхи зурагнаас харахад Баянхошуу хамгийн их бохирдолтой буюу 2935 байна. Энэ нь байх ёстой хэмжээнээс хэтэрч аюултай түвшинд байна гэсэн үг. Бусад орнууд баг зэргийн бохирдолтой буюу шар гэрэл асахад сургууль цэцэрлэгийг амрааж, гэрээс гарахгүй байхыг анхааруулдаг. 

Бага зэргийн бохирдолтой байхад нийт хүн амын эрүүл мэндэд бага зэргийн сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Харин хамгийн их бохирдолтой үед удаан хугацаагар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрдэг.
Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Энэ үед Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаад биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх хэрэгтэй мэргэжлийн хүмүүс онцолдог. 
Агаарын бохирдол ихтэй хотын хүүхдүүдийн 73 хувь амьсгалын замын өвчинд нэрвэгддэг байна. Нийслэлд амьдарч буй хүүхдүүдийн дунд бронхит өвчин, агаарын бохирдолгүй хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 5-15 дахин их байдаг нь тогтоогдсон байдаг. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Chimeg
Agaarch ter hursnii bohirdol hvrtel dendvv bna yadaj vnsee bitgii asgaldaa. Mongolchuud hezee bhdaa vnsen deegvvr yawdag blaadaa yadjil hiimor svld doroitii sh dee
2016/12/16 27.123.214.115
zochin
baynhoshuu arai denduu bna shuu gadaa garhiin arga alga gert hurtel ugaar orj bna
2016/12/16 202.70.46.211