8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Цагаан: АН ялагдлынхаа шалтгааныг оношилж чадсангүй

2016-12-16 10:19:00


АН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ Л.Гантөмөр, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ж.Батзандан, М.Чимиддорж нарын хүмүүс албан ёсоор мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ нэлээд эрт зарласан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан намын даргын сунгаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэл хийсэн аж. Үүнд “Би АН-ын гишүүн хувьд, намаа шинэчлэх чин хүслээр 7,000 км аялаж, 1,300 гаруй гишүүнтэй уулзсаны хувьд, намаа шинэчилсэн шиг шинэчилэх төсөл, санаачилга боловсруулсны хувьд АН-ын 6-р Их хурлын дараа арга буюу та бүхэндээ хандаж байна. АН ялагдлынхаа шалтгааныг оношилж чадсангүй. Оношлохгүй бол яаж эмчлэгдэхэв дээ. Ийм үр дүнгүй хурал болоход АН-ын эгэл жирийн гишүүд ямар ч буруугүй. Харин гишүүдээ талцуулж, намаа тамирдуулж, хор хутгаж, нүхээ малтсан хэдэн фракцын дарга нарын түмэн буруу гэж үзэж байна.

Манай дарга нарт ёс зүй, зарчим гэж байна уу. Намын удирдлагаас намаа ялагдуулсан бурууг хүлээсэн хүн байна уу. Байхгүй. Ийм учраас миний бие намын даргын сунгаанд оролцохоос татгалзаж байна. Жинхэнэ ёсоор АН-аа шинэчлэх итгэл үнэмшилдээ үнэнч үлдэхийг хүсч байна” гэв. Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ШӨХТГ-Т
ҮНЭГҮЙ.МН НЭРТЭЙ ҮНЭТЭЙ БОЛЧИХСОН МӨНГӨ НЭХСЭН , ҮНЭРХСЭН, ААШТАЙ АВГАЙ ШИГ АРГА НЬ ОЛДОХГҮЙ САЙТАД БИТГИЙ ЗАРАА ТАВИАРАЙ . ОЛНЫ ЗАРААР ООДРООД ОЛСОН ЖААХАН МӨНГӨ НЬ ХАТГААД БАЙГАА САЙТААР БИТГИЙ ҮЙЛЧ
2016/12/18 150.129.141.24
Сонгогч
Чи Элбэгпоржийн бөгсийг олон жил долоосон намаас зайл
2016/12/18 202.9.42.24
мөгий
цагаан гуай ,хүүхдүүдээн луйварчин болгож өсгөх үү ,яах вэ.?та монгол түмний буянд хэдэн жил сайхан л амьдарсан байх ,монгол ын ард түмэнд их юум хэрэггүй шудрага ёс ,ажилын байр л ,хэрэгтэй
2016/12/17 202.179.11.10
мөгий
та уул нь монгол төрд их зүтгэсэн хүн ,эргээд хар ,монгол 26,н жилийн дараа ямар болж вэ?, нийгэмийн тогтолцоо гажуудсан ,ирээдүйд итгэх итгэлгүй,хэдэн ядуу иргэдтэй ,баян хэдэн даргатай л болж
2016/12/17 202.179.11.10
drr
Mongol ulsiig dampuuruulj buh ulsiin salbaruudiig unagaad buh AN-ii darga nar n bugdeeree Turuus Tursun Terbumtnuud bolson uchiraas AN songuulid yalagdsan. Iim 7 buudliin Doljin emeegiin engiin uhaani
2016/12/16 185.137.18.195
зочин
Асах үедээ асааж чадаагүй байж, Унтарсан хойноо утаа май бүү тавиад байл даа . Ардын уран зохиолч Д.пүрэвдорж гуайн энэ үг яг АН-ын сайд, УИХ-ын гишүүн байсан эдгээр өвөө эмээ нарт Их хамаатай .
2016/12/16 103.9.90.226
zochin
orood ch garahgvi shdee hen taniig songohiin teriigee erh bish medej bgaad chin talarhii
2016/12/16 43.242.241.98
  • Recent
  • Most Read
  • Most Comment