8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Сүхбат: Хайртай морио хазаар амгайтай нь хослуулж болохгүй болсон цаг юм уу

2016-12-16 10:40:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ”Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хуулийн төсөлд үйлчлэх хүрээг өргөтгөж гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнээс гадна хамтран амьдрагч, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, мөн салсан эхнэр, нөхөр, өмнө нь хамтран амьдарч байсан, эсвэл хамтран амьдраагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүн энэ хуулийн зохицуулалтад хамаарагдахаар тусгажээ. Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа тус хуулийн талаар зарим гишүүд байр сууриа илэрхийлсэн байна. 
УИХ-ын гишүүн А.Сүхтбат: Хайртай хүндээ хатуу үг хэлж болохгүй цаг юм уу, хайртай морио хазаар амгайтай нь хослуулж болохгүй болсон цаг юм уу? Тэрийг би ойлгохгүй байна.  Амьдралаас хол энэ хууль батлагдаад хэн эргэж харах юм? Өрнөдийн хууль орж ирнэ гэдэг нь буутай хууль орж ирэхийн шинж.  Орой 10:00 цагаас хойш манай хаалгыг хүн тогшвол буудах эрхтэй гэсэн үг. Энэ хуулиар ял авах эхнэр, нөхрийн тоо нэмэгдэх нь. Гэр бүлийн хүчирхийлэл яагаад гараад байна вэ, гэдэг оношийг нь олох нь чухал. Энэ бол ажилгүйдэл архидалт ядуурлаас үүдэлтэй.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Хохирогчийн өмгөөллийн зардлыг төр хариуцна. Гэр бүлийн хамааралтай хүнийг зодож гэмтээсэн бол эхний ээлжинд захиргааны хариуцлага хүлээнэ.
 УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  Айлын охин авч суучихаад балбадаг, албан тушаал эрх мэдэлтэй болонгуутаа эхнэрээ сольдог, хуучин эхнэрээ дарамталдаг, баахан бутачтай болдог. 
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:  Болохгүй байна гээд буцаагаад авсан хууль тэр чигээрээ буцаж орж ирсэн. Энэ хуулийн ач холбогдлыг нийгэм маш их хүлээж байгаа үед яаралтай батлах ёстой.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Шүүхийн ачаалал нэмэгдэнэ, ялихгүй шалтгаанаар малчид аймаг руугаа дуудагдах болох нь. Монгол бол нүүдлийн болоод суурьшмал амьдралтай орон. Суурьшмал амьдралтай орны хуулийг аваад хэрэглэхээр нүүдлийн амьдралтай иргэдийн эрх ашиг хөндөгдөх болдог. Гэр бүлийн нарийн ширийн асуудал Эрүүгийн хууль руу татагдан орох болж байна.
 УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:Энэхүү хууль нь хувь хүний, гэр бүлийн цаашлаад улс орны хувь заяатай холбоотой учраас хуулийг маш нухацтай авч үзэх хэрэгтэй. Хуулийн хувьд өмнөх хуультай харьцуулахад маш чухал чухал заалтууд орсон. Өөрөөр хэлбэл, өмнөх хуулиас бараг 50-аад хувь нь шинэчлэгдсэн. Тухайлбал, хохирогчийг хамгаалах тухайн заалт цогцоороо орж ирж байгаа. Мөн мэдээллийг нууцлахтай холбоотой гээд засаг дарга, цагдаа нийгмийн ажилтан юу хийх ёстой зэрэг бүх зүйлийг нарийн зааж өгсөн. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг нарийн заалтууд энд бас тусгагдсан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bilgee
vnen shde bi law demjij bna mongol ulamjilalaa ch bodson ter ger bvliin hvchirhiilliig yalgaj salgan tusgah ni zvitei bh vneheer ehneree zoddog vr hvvhdee adguusnaas dor vzdeg garuud zunduu
2016/12/16 202.131.226.139
zochin
oor gazar zunduu bna gesen getel egch ni bolotoi neg huuhen uurlaad gerees duu nar ni garch irj zodoh geed dairch baisan daraa ni ter gazartai baishin barisan duuchin Ariunaagiin nuhurtui hamtarch
2016/12/16 79.152.191.69
ZOCHIN
Ene suhbat tuul goliin burgasan deer ger ,hashaa baraid eej ni tend hun amitan uzeel barai zasal hiigeel bi tend hun hurgej ogson tevchihgui helsen arai ch dee yag goliin bujrgasan deer buugaad oor zu
2016/12/16 79.152.191.69
Тамир
Энэ чинь батлагдал монгол эрчүүдийн тал нь шоронд тал нь шороонд булагдах байлгүй дээ сайн бод
2016/12/16 27.123.214.116
  • Recent
  • Most Read
  • Most Comment