8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Тэтгэврийн хуулийг хэлэлцэж байна

2016-12-16 11:00:24

Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гишүүдийн ирцийг танилцуулав. Өнөөдрийн хувьд 11 гишүүн гадаад томилолттой, 8 гишүүн орон нутагт, 3 гишүүн чөлөө авсан байна. Ингээд 10:10 минут болоход ирц бүрдсэн тул хуралдаж эхлэв.

Одоо товын дагуу Засгийн газраас өнгөрсөн сарын 11-нд өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн эхэнд хууль санаачлагчийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг сонслоо. Санал дүгнэлтүүдтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцууллаа. Хуулийн төсөл нь дөрвөн бүлэг 17 зүйлтэй юм. Энэ хуулийн хүрээнд ахмад настанд лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх сургах, хөгжүүлэх болон явуулын үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн хэрэгцээт дэмжлэг туслалцаа, үйлчилгээний талаарх мэдээллийг утсаар болон онлайн хэлбэрээр хүргэх гэх мэт шинэ төрлийн үйлчилгээг бий болгохоор тусгасан байна. Мөн тэтгэврийн асуудлыг хэлэлцэж байна. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment