8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн бэлгэнд хугацаа дууссан бүтээгдэхүүн хийсэн байсан нь шалгалтаар илэрчээ

2016-12-16 11:37:12

Шинэ жилийн баярыг угтаж НМХГ-аас урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа. Шалгалтад нийт 418 байгууллага хамрагдсанаас  296  зөрчил илрүүлсэн байна.  Тодруулбал, хүүхдийн бэлгэнд хугацаа дууссан болон сав баглаа боодол нь урагдсан печень чихэрийг  багцалж боосон, түргэн гэмтэх бүтээгдэхүүн болох өндөг, бялууг ил задгай лангуу тавиур дээр овоолон худалдаалсан, хиамны үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тэмдэглээгүй худалдаанд гаргасан зөрчлүүд Нарантуул, Барс, Хархорин худалдааны төв, Алтжин худалдааны төв, Содон, Эрдэнэбулган худалдааны төвүүдэд илэрчээ.

Мөн шалгалтаар  “Мон-Үр кек” ХХК, “Өгөөмж-Архад” ХХК-ийн үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй 10 нэр төрлийн 47 ширхэг 104350 төгрөгийн үнэ бүхий бялуу, бялууны төрлийн бүтээгдэхүүн, “Хос ивээл” ХХК-ийн үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй 18800 төгрөгний үнэ бүхий  2.35 кг “Зочин” “Чанамал хиам”, нийт 11 нэр төрлийн 2.35 кг, 47 ширхэг, 123150 төгрөгний үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй, шошгололтын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг худалдаалж байсныг татан авахуулж, зөрчлийг арилгуулсан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл