8o
Улаанбаатар хот
mobile menu

“Энержи Ресурс” 200 гаруй ажилтнаа халжээ

2015-12-18 14:02:00

“Энержи Ресурс” компанийн Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэл болон тус компанийн уурхайчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.   Тус компанийн ажилчдыг энэ оны долдугаар сарын 01-ээс эхлэн ажлаа зогсоон амраасан байна. Харин амраасан  200 гаруй уурхайчнаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн цомхотголд оруулж, халах болсноо мэдэгджээ. Үүнээс гадан өнгөрсөн долдугаар сараас эхлээд амраасан сул зогсолтын мөнгөө ч өгөөгүй аж. Олборлолтын хэсэгт 700 орчим уурхайчин ажилладаг бөгөөд  200 гаруйг нь цомхотгосон байна. Компанийн зүгээс дээрх үүссэн асуудлыг арванхоёрдугаар сарын 30-ны дотор шийднэ гэж мэдэгджээ. Гэвч уурхайчид эл хугацааг хүлээхгүйгээс гадна асуудлыг нааштайгаар шийдэхгүй бол тэмцлийн бүхий л хэлбэрийг сонгоно гэлээ.Тэд өнөөдрөөс эхлэн компанийн байран дээр суулт зарлах юм байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл