8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат АН-ын даргад нэр дэвших материалаа хүлээлгэн өглөө

2016-12-16 11:53:00

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр /2016.12.16/ Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийллээ. Тэрээр “Ардчилсан намын VI Их хурлын шийдвэрээр байгуулагдсан Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна" хэмээгээд сонгуульд шударгаар өрсөлдөнө гэдгээ хэлсэн юм. Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар “Нэр дэвшихээ илэрхийлж байгаад баяр хүргэе. Намын даргын сонгуулийн ажилд тань амжилт хүсье. Бидний хувьд сонгуулийг шударгаар зохион байгуулан ажиллах болно” гэлээ. Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээж авах юм. Нэр дэвшихээ илэрхийлж, материалаа бүрдүүлж өгсөн нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь энэ сарын 19-ний өдөр гардуулан өгнө.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хэхээ
Эрдэнэбат нь дээр бха эсвэл батзандан. Өөр бусад нь дэмий биздээ
2016/12/17 202.9.43.238
Эрдэнэбилэг
Энэ тун зөв шийдэл болно шүү.
2016/12/16 202.21.106.166
  • Recent
  • Most Read
  • Most Comment