-12o
Улаанбаатар хот
mobile menu

Зээлд хамрагдсан оюутнууд үндэсний тэтгэлэг авах боломжгүй

2016-12-16 11:54:00

Оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр авах боломж бүрдсэн билээ. Энэхүү зээлийг арилжааны банкуудаар дамжуулан өнгөрсөн сарын сүүлээр олгоно гэж байсан ч өнөөдрийг хүртэл олгож эхлээгүй. Тэгвэл албаныхны мэдээллээр өнөөдрөөс эхэлж хоёр арилжааны банкаар дамжуулан олгох юм байна.

Боловсролын сайдын мэдээлснээр 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 74 мянган оюутан байна. Мөн хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж буй өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1,500 орчим оюутанд олгох тооцоо гаргажээ.

Улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаагийн 125 мянга нь бакалаврын өдрийн ангид сурдаг гэх тооцоо гаргажээ.

Дашрамд дуулгахад оюутны сургалтын төлбөрийн зээлд хамрагдсан оюутнууд үндэсний тэтгэлэг болох 70000 төгрөгийг авах боломжгүй юм байна. Үүнийг албаныхан улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбон тайлбарлаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 232