Хөшигтийн хөндийн онгоцны буудлын барилгын ажил ид явагдаж байна. Тус обьектын засал чимэглэлийг хариуцсан туслан гүйцэтгэгч компанийн 12 ажилтан хордлого авчээ. Арванхоёрдугаар сарын 9-ны өдөр хордлого авсан ажилчид Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Ажилчид чухам юунаас хордсоныг хараахан тогтоогоогүй ч шалтгааныг шалга нтодруулахаар болжээ. Тэдний хордлогыг тогтоохын тулд хоолны дээж, арчдасыг лабораторид шинжилж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдэгдлээ.
Хөшигтийн барилгын ажилчдын хордлогыг шалгана
2016-12-16 12:17:31